ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2070 он гэхэд усанд автах дэлхий 20 хот

    Уур амьсгалын өөрчлөлтийн дүнд бий болох усны гамшигт олон хотын тэрбум гаруй хүн өртөнө гэж Британийн тусламжийн байгууллага мэдэгдлээ.

    АНУ, БНХАУ, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй улс орнууд усанд автах жагсаалтын тэргүүнд бичигдэж байна.

    Тэр дундаа Энэтхэг улсын 14 сая хүн амтай Колката, 12 сая хүн амтай Мумбай хотууд үерт автах хамгийн өндөр эрсдэлтэй бол өндөр эрсдэлтэй 10 хотын жагсаалтанд АНУ-ын Миами хотоос гадна ази тивийн найман хот багтаж байна.

    1. Энэтхэг улсын Колката, Мумбай.
    2. Бангладеш улсын Дака, Кулна, Читтагонг хотууд,   
    3. Хятадын Гуанжу, Шанхай, Тианжин, Нингбо, 
    4. Вьетнамын Хо Ши Мин, Хайпонг,  
    5. Мьянмар улсын Янгун,
    6. АНУ-ын Миами, Нью-Йорк, 
    7. Египет улсын Александриа хот, Нигерь улсын Лагос,
    8. Зааны ясан эрэг улсын Абиджан,
    9. Япон улсын Токио,
    10. Индонез улсын Жакарта хот өндөр эрсдэлтэй 20 хотын жагсаалтанд оржээ.

    Кристиан Эйд тусламжийн байгууллага энэ судалгааг танилцуулсныхаа дараа гамшгийн эрсдлийг бууруулах болон, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахыг улс орнуудын засгийн газруудад хандан уриалжээ.

    Өнөөдөр урьдчилан сэргийлэх зорилгоор нэг доллар зарцуулбал, ирээдүйд учрах 7 долларын хохирлоос сэргийлж чадна гэж үзжээ.

    Тухайлахад Миами хот усанд автсанаар 3.5 триллион долларын, Нью-Йорк хот 3.4 триллион долларын хохирол амсана.

    Үерийн уснаас улбаалж санхүүгийн хувьд хамгийн их хохирол амсах 20 хотын жагсаалтад АНУ-ын дөрөв, БНХАУ-ын зургаан хот багтсан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй