ЭКО телевиз, Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн ЭРА төвийн хамтран зохион байгуулж буй “Бяцхан эко элч 2016” уралдааны хоёрдугаар шат өнөөдөр явагдаж, 24 хүүхдийг сонгон шалгарууллаа. Хоёрдугаар шатны шалгаруулалтад УДЭТ-ын жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, “Органик Монгол” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Д.Онон, загвар өмсөгч Ш.Хишигбат нар шүүгчээр ажиллаж, оролцогч багачуудыг нийт 3 төрлөөр буюу авьяас, алхаа гишгээ, асуулт хариултаар өрсөлдүүлж, шалгаруулсан юм.
“Бяцхан эко элч 2016” уралдаанд өөрийгөө нээн таниулах, гоо зүйн мэдрэмжээ одооноос төлөвшүүлэхийг хүссэн 5-11 насны хүүхдүүд оролцож, мод цэцэг хэрхэн тарьж ургуулах, амьдралын эко хэмнэлээр аж төрөхийн ач тусын талаар олон талын мэдлэг, мэдээллийг хүлээн авахын зэрэгцээ шинэ зууны шилдэг иргэн болж төлөвшихөд нь зориулж ЭРА төв харилцааны соёл, алхаа гишгээ, үзэл бодлоо илэрхийлэх ур чадварт сургах юм.
Монголын ирээдүй ногоон байх үйлсийг Та бид эхлүүлж, бидний бяцхан үрс үргэлжлүүлэх учиртай. Ногоон ирээдүйг төлөвшүүлэхээр зорьсон “Бяцхан эко элч” уралдаант цуврал нэвтрүүлгийн эхний дугаарыг эрхэм уншигч, үзэгч Та энэ сарын 18-нд ЭКО телевизийн дэлгэцээр хүлээн аваарай.
“Бяцхан эко элч” уралдааныг ЭКО телевиз, Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн ЭРА төв хамтран зохион байгуулж, “Органик Монгол” хөтөлбөр, “Гэгээнтэн энтертайнмент” төв албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт