ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдөр болох үйл явдлууд

    08.00 цагт Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014" үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэл эрхлэгч иргэн ААНэгжүүдийг 11 дүгээр сарын 03-07 өдрүүдэд бүртгэлжүүлж эхэлнэ. Бүртгэл Нийслэлийн засаг захиргааны IV дүгээр байрны 101 тоотод явагдана.

    09.00 цагт Худалдан авах ажиллагааны газрын хамт олон "Бусдад цусаа өгч амьдрал бэлэглэх САЙН ҮЙЛСИЙН АРГА ХЭМЖЭЭ"-г өөрийн байгууллага дээрээ зохион байгуулна.

    10.00 цагт НМХГ-ын хурлын зааланд Туул голын бохирдлын түвшин, нөхцөл байдал, шалтгааны талаар мэдээлэл хийнэ.

    11.10 цагт УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах асуудлаар иргэн А.Гантамир “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    11.30 цагт MN мэдээллийн төвд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэшсэн нягтлан бодогчийн институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс “Шинэ үеийн нягтлан бодогчид 2014” онлайн тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

    11.30 цагт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнээс цэргийн алба хаагч, цэрэг, дайчдад "Монголын нууц товчоо" өврийн номыг гардуулан өгөх ёслол Зэвсэгт хүчний 032 дугаар ангид болно.

    11.40 цагт “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний дэргэдэх Иргэний хяналтын газраас цаг үеийн асуудлаар “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    12.30 цагт Монголын залуучуудын холбооноос зарласан хэвлэлийн бага хурал “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд болно.

    14.30 цагт “2015 оны улсын төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.

    Эх сурвалж: Eaglenews

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй