ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зочид буудалд ашигласан хаягдал саван хүүхдүүдэд очиж байна

    Бостон хотын оршин суугч Эрин Зайкис 26 настай америк бүсгүй 2013 онд Тайланд-Мьянмар улсын хилийн орчимд сайн дурын ажил эрхэлж байхдаа хүүхдүүд саван гэж юу байдаг тухай ямар ч ойлголтгүй, нутгийн иргэд угаалга цэвэрлэгээгээ зөвхөн усаар хийж байгааг олж харжээ. 

    Улмаар саванг буурай хөгжилтэй улс орны иргэдийн, ялангуяа хүүхдүүдийн байнгын хэрэглээ болгохыг хүсчээ. Эндээс л Африк тивийн Уганда, Ази тивийн Мьянмар, Энэтхэг улсын олон мужид хэрэгжиж байгаа “Саван амь нас аварна” уриатай кампанит ажлын эхлэл тавигджээ.

    Эрин Зайкис Бостон хотдоо саван хийж худалдаж, цуглуулсан мөнгөөрөө Энэтхэг улсын Мумбай хотын хүүхэд багачуудад саван тарааж эхэлжээ.

    Хоёр жил ингэж ажилласны дараа Мумбай хот дахь тансаг зэрэглэлийн зочид буудлуудтай  хамтран ажиллаж, зочид буудалд хэрэглээд, үлдсэнийг нь хаядаг нэг удаагийн савангийн үлдэгдлийг дахин ашиглах болсон байна.

    Өнөөдөр Эрин Зайкисын байгуулсан "Сундара" нэртэй байгууллагатай тансаг зэрэглэлийн 17 сүлжээ зочид буудал хамтран ажиллаж, үлдэгдэл савангаа нийлүүлж байна.

    Зочид буудлуудад хэрэглэсэн үлдэгдэл саванг ариутгаж, халдваргүйжүүлээд, шинэ хэлбэрт оруулан савлаж, Уганда, Мьянмар, Энэтхэг улсын сургуулиудад тараадаг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй