ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    130 жилийн түүхэн дэх хамгийн халуун 4-р сар өнгөрлөө

    АНУ-ын сансар судлалын нийгэмлэгээс өнгөрсөн 4-р сар нь 1951-1980 оны 4-р сараас 1.11 хэмээр дулаан байсныг мэдэгдлээ.

    НАСА-гийн эрдэмтдийн үзэж байгаагаар 2016 он бусад жилтэй харьцуулахад нэлээд дулаан эхэлж, 2016 оны сар бүр нь сүүлийн 130 жилийн дунджаас халуун байсан байна.

    Номхон далай даяар халсан ус түрж орж ирснээс Эл Нино нэртэй байгалийн үзэгдэл болж, сүүлийн үед тохиож байгаа бүх л байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн шалтгаан гэж үзэх болсон.

    Тэгвэл уур амьсгал ийнхүү огцом дулаарч байгаагийн гол шалтгааныг ч Эл Нино гэж үзэж байна. 

    Далайн ус халахтай зэрэгцэн, хүчиллэг чанар нь нэмэгдсэн учраас дэлхийн шүрэн хадны гуравны нэг нь, харин Автсрали улсын газар нутаг дахь 2300 км урт үргэлжилсэн шүрэн хадны 93 хувь нь цайрч эхэлжээ.

    Шүрэн хад байгалийн жамаасаа 175 дахин хурдтай цайрч байгаа юм.

    НАСА-ийн зүгээс үргэлжилсэн халалт зургаан сар үргэлжлээд буурч эхэлнэ ээ гэж мөн мэдэгджээ.

    Дашрамд сонирхуулахад дэлхийн түүхэн дэх хамгийн халуун 4-р сар, 36 жилийн өмнөхтэй харьцуулахад 1.1 хэмээр илүү халуун байсан.

    Гэтэл хүн төрөлхтөн дэлхий дулаарлыг 1.5 хэмээс нэмэгдүүлэхгүй байх талаар зорилт тавин ажиллаж эхлээд байгаа билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй