Та хүнсний бүтээгдэхүүнд л зөвхөн хадгалах хугацаатай байдаг гэж ойлгож болохгүй. Гоо сайхны бараанууд хүртэл үйлдвэрлэснээс хойш хадгалах хугацаатай байдаг. Эдгээр 12 гоо сайхны бараа хэдэн сар ашиглах хугацаатай байдгийг мэдээд аваарай.
Нүүрний өө дарагч нь зургаан сараас нэг жил хадгалах хугацаатай байдаг. Түүнээс илүү удвал нян үржиж эхэлдэг байна.
Уруул өнгөлөгчийн хувьд хадгалах хугацаа нь арай урт. Таны уруул өнгөлөгч үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 18-24 сар өнгөрсөн бол хаях хэрэгтэй.
Энэ бүтээгдэхүүн маш амархан бохирдож нян үржүүлдэг. Ердөө гуравхан сарын хадгалах хугацаатай байдаг. Түүнээс илүү удсаныг хэрэглэж элдэв нүдний эмгэгтэй болохыг хүсэхгүй л байгаа биз дээ.
Суурь крем нь "усан" бүтэцтэй байдаг тул нян үржих нь амархан байдаг. Нэг жилээс илүү хугацаанд хэрэглэж болохгүй.
Нүүр өнгөлөгч гэрэлтүүлэгч хоёр жилийн настай. Түүнээс илүү удсан бол шууд хог болгох хэрэгтэй.
Нүүр цэвэрлэгч порлоныг нэг жилээс илүү хугацаанд хэрэглэж болохгүй. Хэдий цэвэрлэдэг ч гэсэн нян тогтмол үржсээр байдаг.
Кремэн пудрын нас 18 сар. Түүнээс илүү удаж байгаа бол нүүрэндээ хүргэх ч хэрэггүй.
Та уруулын будагны ашиглах хугацааг сонсоод гайхаж магадгүй. Түүнийг ашиглалтын хугацаа нь ердөө нэг жил байдаг. Таны цүнх, гэрт чинь байгаа уруулын будгийн цуглуулгууд хэр удсан бэ?
Охид бүсгүйчүүдийн цүнх болгонд байдаг сормуусны будагны ашиглах хугацаа нь ердөө гуравхан сар байдаг. Түүнээс илүү удсаныг ашигласаар байгаа бол нүдний элдэв халдварт өвчнөөр өвдөхгүй байх баталгаагүй байна гэсэн үг юм.
Тосон тень 12-18 сар хадгалах хугацаатай байдаг.
Уруул хүрээлэгч нь нэг жилийн хадгалах хугацаатай. Одооноос эхлээд хугацааг нь дуусахаас өмнө байнга уруулаа хүрээлмээр санагдаж байгаа биз.
Хацар өнгөлөгч нь кремийг бодвол илүү удаан ашиглаж болохоор байдаг. Хадгалах хугацаа нь хоёр жил.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт