Их Британи улс нь цэцэрлэгжүүлэлтэд дуртай хүмүүсийн эх орон гэгддэг.
Тус улсын гурван хүн тутмын нэг нь долоо хоног бүр мод бут, тарьмал цэцэг, ногоогоо арчлах ажилд цаг зарцуулдаг байна.
Энэ хүмүүсийн арав гаруй хувь нь жил бүр цэцэрлэгээ засч сайжруулахад 600 фунт буюу 1.7 сая орчим төгрөг зарцуулдаг байна.
Харин хүүхэдтэй, амины орон сууц эзэмшдэг гэр бүлүүд 200 фунтээр илүү буюу 803 фунтыг нэг жилд ургамал, ногоо тарихдаа зарцуулдаг.
Энэ мөнгөнийхөө 50 хувийг цэцэрлэгтээ шинэ ургамал худалдаж авахад зарцуулдаг байна.
Үүний дараа ургамал, ногоо тарих зориулалттай багаж хэрэгсэлд 15 хувийг нь зарцуулдаг байна.
Энэ судалгааг нарийвчлахын тулд өөрийн гэсэн цэцэрлэгтэй, ургамал цэцэг маш идэвхтэй тарьдаг 540 хүний дунд судалгаа явуулахад нэг хүн зөвхөн ургамал мод тарихад 9500 фунт зарцуулсан байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт