ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сар эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг

    Орчин үеийн судалгаагаар сар дэлхий дээрх шингэн агуулсан бүх биед нөлөөлж, биохимийн урвалд үйлчилдэг гэдгийг тогтоожээ. Шингэн агуулсан бүх биес гэдэгт ургамал, амьтан, хүн хамаарна. Ургамал, амьтны биеийн жингийн 70-90 хувийг ус эзэлдэг гэж үздэг. Хүний эрүүл мэндийн байдалд нарыг бодоход сар хоёр дахин илүү муу нөлөөлдөг ажээ. Сард хоёр удаа далайн усны түрэлт, таталт явагдаж байдаг нь арван тавны тэргэл сар, битүүний сарны таталт, түлхэлтийн хүчтэй холбоотой байдаг. Энэ бол сарны зөвхөн механик хүчний (ертөнцийн таталцлын хуулиар) үйлчлэл юм. Харин сарны биохимийн нөлөө гэдэг нь амьд организмын эд эсэд химийн хувирал, урвал явагдаж янз бүрийн өвчин үүсгэх үйлчлэл юм Жишээ нь: Шинэ сар гарах, арван тавны сар гарснаас хойш хоёр хоногийн дараа зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог, даралт ихсэж, даралтын өвчний хямралт үе болдог. Тэрчлэн сэтгэл- мэдрэлийн хөөрөлт ихтэй хүний ааш зан сарны фазын буюу гадаргын үзэгдэх хэсгийн ихсэлтийн үед илүү түрэмгий болдог нь ажиглагджээ. Сартай шөнө сарны зүгт харж бие засдаггүй гэх, өрх цонхоор сарны гэрэл тусаж байхад (ялангуяа толгойд) нойр тавгүй, хар дарж зүүдлэх нь их байх тул өрх, хөшгөө татаж унтах нь зүйтэйг мэдүүштэй. Нойрсож байгаа өлгийтэй хүүхдийг нар, сарны гэрэл дайруулахгүй байх, дайруулбал муу болдог тухай домог яриа нь ард түмний заншилд тусгалаа олжээ. Тэргэл сар гарах үед хонь хотныхоо зах хамар өөд авирч хэвтэх, шөнө бэлчих үзэгдэл бас байдаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй