ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зика вирус: Хорыг хороор тайлна

    Бразил улсын судлаачид лабораторийн нөхцөлд халдварт өвчин тараадаг шавжны биед волбахиа нэртэй бактерийн халдвар оруулжээ. Энэ халдвар нь аливаа өвчний вирусийг нэгээс нөгөөд тархахаас урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Волбахиагийн халдвартай шумуул нь хумхаа өвчин, Чикунгунья вирус, шар чичрэг өвчний халдварыг зогсоох төдийгүй Зика вирусийг зогсоох боломжтой гэдгийг тогтоосон байна. Анх волбахиа бактерийг хумхаа өвчнийг таслан зогсоох зорилгоор гаргаж авсан ч Освалдо Крузын нэрэмжит сан хэмээх ашгийн бус байгууллагын судлаачид энэ вирусийн халдвартай шумуул ижил төрлийн шумуулын халдвар дамжуулах чадварыг устгаж байгааг олж тогтоосон байна.

    Хорыг хороор гэдэгтэй адилаар судлаачид волбахиа бактерийн халдвартай шавжуудыг Зика вирусын халдвартай хүний цусаар хоолложээ. Хоёр долоо  хоногийн дараа  волбахиагийн халдвартай шумуулын бие, шүлсэн дэх халдвар огцом багассаныг тогтоосон байна. Өнөөдөр 500 сая хүн ЗИКА вирусийн халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. АНУ, Бразил, Энэтхэг, Франц, Австри улсын эрдэмтэд Зика вирусийн вакцин гаргаж авахаар 23 өөр төсөл дээр ажиллаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй