ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цахилгаан хэрэгслээ унтрааж заншвал 80 тэрбум ам.доллар хэмнэнэ

    Хэрэглэгчдийн унтраалгүй орхисон цахилгаан хэрэгсэл хүлээх горимд байхдаа жилд 80 ТЭРБУМ ам.долларын цахилгаан зарцуулдаг байна. Энэ үргүй зардлыг бууруулах зорилгоор нэг жилийн өмнө Европын Холбоонд гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй холбоотой хууль батлагджээ.

    Модем, зурагт, плейстэйшн, экс бокс тэргүүтэй цахилгаан тоглоомууд, хэвлэгч машин зэргийг хэрэглэхгүй үедээ унтрааж хэвшээгүйгээс мөнгөө дэмий үрээд зогсохгүй, эх дэлхийгээ ч бохирдуулдаг байна.

    Цахилгаан хэрэгсэл standby буюу хүлээх горимд ажиллах үедээ жилд 80 тэрбум ам.доллартай тэнцэх цахилгаан зарцуулж байдаг.

    Тэгвэл энэхүү үргүй зардлыг арилгах үүднээс 2015 оны 1-р сараас Европын холбоонд шинэ хууль хэрэгжиж эхэлжээ.

    Хүлэмжийн хийн хаягдлыг бууруулж, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах энэ хуулийн дагуу үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүнийхээ хаяг шошгонд эрчим хүчний зарцуулалтын талаар заавал мэдээлэх учиртай. 

    Хуулийг хэрэгжүүлж, амьдралдаа хэвшил болговол нэг айл өрх л гэхэд жилд 30-200 евро хэмнэх юм байна. 

    Шинэ хуулинд кофены машин, эйр кондишн, зурагт, будаа агшаагч, цахилгаан хэрэгсэл цэнэглэгч зэрэг бүтээгдэхүүн автоматаар цахилгаанаас салдаг байх ёстой талаар зааж өгчээ. 

    Тухайлахад кофены машинд кофе буцалгаж дуусаад 40 минутын дараа өөрөө унтардаг байх тохиргоотой байх ёстой. Цахилгаан эрчим хүчний үнэ улам нэмэгдэж байгаа энэ үед шинээр цахилгаан хэрэгсэл худалдаж авахдаа эрчим хүчинд хэмнэлттэй бүтээгдэхүүн сонгохыг ч уриалжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй