ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөгжингүй орнууд ургацаасаа үрийн буудай хадгалахыг дэмждэггүй

    Тариаланчид намар авсан ургацынхаа зарим хэсгийг хаврын тариалалтад бэлтгэх жишиг хөгжиж буй улс орнуудад оршин тогтносоор байна.

    Үрийн буудайн олон төрлийн өвчин байдгаас хөгжингүй улс орнууд тариаланчдыг хуучин буудайг дахин тариалахыг төдийлөн сайшаадаггүй харин баталгаатай, бүртгэлтэй газраас үр худалдаж авахыг дэмждэг.

    Үрийн буудай, улаанбуудай тариалах нь үйл явцын хувьд адилхан ч зарим талаараа ялгаатай. Тухайлахад ямар газарт, ямар хөрсөнд тарих, бусад ургамлаас тусгаарлах, өөр сортын үрийг ялгах, бохирдлоос хамгаалах, хэмжээг нь хязгаарлах зэргээрээ үрийн буудай тарих үйл явц ялгаатай.

    Мөн тухайн хөрсөнд тохирох үрийг зөв шилж, сонгохоос гадна үер, ган, хэт хүйтрэл зэрэгт өртөхөөргүй нөхцөлд тариалах шаардлагатай байдаг.

    Нэг жишээ татахад халуун бүсийн улс орнуудад үрийн буудай хураах үеэр борооны улирал таардаг.

    Улмаар хэт чийглэг байснаас үрийн буудайнд хөгц үүсч, өвчилдөг байна.

    Түүнчлэн өмнөх жилийн ургацаас үрийн буудай хадгалсан бол аливаа хортон шавж, хөрсний бохирдол, өвчингүй хэсэгт ургуулсан байхыг чухалчилна.

    Зарим улсад өмнөх ургацаа хадгалж тариалах тохиолдолд тухайн газарт хоёр жил дараалан тариалан эрхлээгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

    Бүр баталгаатай үр суулгах тохиолдолд тухайн газарт өмнөх жил нь үр суулгаагүй байх ёстой.  Дэлхийд алдартай судлаачид цэвэр, аливаа хорт ургамалгүй үр тариалахын чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй