Үхэгсдийн өдрийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, дэлхий дахинд сурталчлах болсноор Мексик улсыг олон улс дэлхийн өв соёлын нэг хэсэг гэж хүлээн авах болсон юм.
Жил бүр X сарын 31-ээс, XI сарын хоёрны хооронд Мексикийн ард иргэд тэнгэрт дэвшсэн хайртай дотны хүмүүсээ эргэн дурсаж, тэднийхээ алдрыг мөнхжүүлдэг гүн утга агуулгатай өдрүүдийг баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Тийм ч учраас Мексикийн соёлын салшгүй нэг хэсэг мөн гэж үзэн НҮБ-ын Боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллагаас үхэгсдийн өдрийг хүн төрөлхтний соёлын биет бус өв болгон зарлажээ.
Мексик улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү хачин жигтэй баярт оролцож, сонирхохоор дэлхийн олон орноос жуулчид ирдэг болжээ.
Нэг талаар мексик улс үндэсний баяраа утга төгөлдөр тэмдэглэхийн зэрэгцээ, хүн төрөлхтний соёлын биет бус энэхүү өвөөрөө олон улсад эх орноо сурталчлан таниулж байна.
2014 оны байдлаар Мексик улс нь хүлээн авсан жуулчдын тоогоор дэлхийд X байрт жагсчээ.
I-X сарын хугацаанд 26 сая гадны жуулчин авч, улмаар 14 тэрбум ам.долларын ашиг олсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт