ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Агаарын бохирдолоо бууруулахын тулд үйлдвэрүүдээ 6 сар зогсоолоо

    БНХАУ-ын ган төмөр үйлдвэрлэлийн зүрх нь Таншан хот.

    Энэ хотод АНУ-ын ган төмрийн нийт үйлдвэрлэлээс ч илүү их хэмжээтэй ган боловсруулдаг байна.

    Долоон сая хүн амтай тус хотод бүтэн 7 сарын турш цэцгийн үзэсгэлэн зохиохоор болжээ.

    Цэцгийн үзэсгэлэн гаргахын тулд хотын бүх үйлдвэрүүдийн талыг зогсоосон нь агаарын бохирдол, тоосжилтыг бууруулах ганц зорилготой.

    Таншан хотын Коммунист намаас цэцгийн үзэсгэлэн гаргаснаар энэ баялагт суурилсан хотоо ногоон замаар хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагийн илрэл гэж мэдэгджээ.

    Эргэн сануулахад XX хамгийн хүчтэй газар хөдлөлт 1976 онд Таншан хотод болж 220 гаруй мянган хүний аминд хүрч байжээ.

    Газар хөдлөлтийн дараа энэ хотыг үйлдвэрлэлийн зориулалтаар сэргээн босгосон нь  агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл болсон байна.

    Тийм ч учраас Таншан хотын захиргаанаас цэцэгний экспо зохион байгуулж, хотынхоо нэр хүндийг сэргээхийг зорьж байна.

    10-р сар хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр Британи, Франц, Германы цэцгийн хүлэмжүүд тэргүүтэй олон тооны арга хэмжээ зохиогдох юм байна.

    Бээжин хотоос машинаар хоёр цаг явж хүрэх Таншан хот нь БНХАУ-даа ч хамгийн их агаарын бохирдолтой хотод тооцогддог байна.

     Учир нь энэ хотод ган төмрөөс гадна хүнд машин механизм, автомашин, химийн бодис, бөс даавуу, шил, нефьтийн бүтээгдэхүүн, цементийн хүнд үйлдвэрүүд байрладаг.

    Түүнчлэн 1877 онд хамгийн анхны орчин үеийн техниктэй нүүрсний уурхай Таншан хотод нээгдэж байжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй