ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хараал хүрсэн зураг - Уйлж буй хөвгүүн

    Уйлж буй хөвгүүн

    1985 оноос эхлэн АНУ болон Их Британид цуврал гал түймэр гарч олныг гайхшруулж байв. Уг түймэрт албан байгууллага, айл гэр гээд 58 газар өртжээ. Хачирхалтай нь эдгээр түймэр гарсан газар болгонд “Уйлж буй хүү” нэртэй зураг өлгөөтэй байсан байна. 1980-аад оноос нэрд гарч байсан уг зургийг Bragolin хэмээн алдаршсан  Испани зураач Bruna Amadio зуржээ. Тэрбээр 1969 онд Мадридад амьдарч байхдаа эцэг эх нь түймэрт шатаж амиа алдсан Дон Ванилла хэмээх өнчин хүүг олж хамт амьдрах болжээ. Тухайн үедээ жаал хүү шатаж буй байшинд аав ээжтэйгээ хамтдаа байсан ч хачирхалтай шалтгаанаар амьд үлдсэн байна. Түүнийг хотынхон азтай жаал гэдэг байж. Харин хүүг ирсэний дараахан золгүй тохиолдлоор Браголины урлан шатаж үгүй болоход тэрээр жаал хүүг буруутган зэмлэхэд хүү ихэд гомдон уйлжээ. Тэр цагаас хойш хэн ч түүнийг  хараагүй бөгөөд жаал хүүг автын ослоор өнгөрсөн гэлцдэг. Түймэр гарсан газрууд бүгд үнэсэн нуранги болсон ч гагцхүү хүүгийн зураг ямар ч гэмтэлгүй, шаталгүйгээр гарч ирдэг болсон нь олныг гайхахад хүргэжээ. 

    Тус зургийг дэлхий даяар “Уйлж буй хүүгийн хараал шингэсэн” зураг гэдгээр нь мэддэг. Англид цуврал түймэр гарч эхэлсний дараа гал сөнөөгчид дуудлага авмагцаа түймэр гарч байгаа газар ирсэн боловч түймэр дийлдэхээргүй болсон байжээ.  Гал сөнөөгчид даруй боломжтой бүх арга хэмжээг авсан боловч байшин бүхэлдээ шатаж үнс нурам л үлдсэн аж. Харин шатаагүй нэг л зүйл үлдсэн нь “”Уйлж буй жаал хүү” зургийн хуулбар байсан байна. Тэд өмнө нь нэг нурангаас энэхүү зургийг олж байжээ. Энэхүү зүйлийг харсан Петр Холл гэх гал сөнөөгч болсон явдлыг өөрийн ахдаа хэлэхэд ах нь итгэхгүйгээр барахгүй зургийн хуулбарыг  авч ханандаа өлгөжээ. Маргааш нь Петр холлын ахынх нь гэрт гал гарч юу ч үгүй шатаж харин зургийн хуулбар л бүрэн бүтэн үлдсэн байжээ.

    Үүний дараа гал сөнөөгчид “SUN” сонины редакц руу утасдаж энэхүү явдлыг хэлжээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай цацагдахыг сонссон хүмүүс муу ёр шүглэсэн зураг хэмээн гэртээ байгаа зургаа хаяцгаасан боловч зураг байгаа газар түймэр гараад зогсохгүй зургийг устгахад тусалсан хүмүүс хүртэл түймрийн хохирогч болцгоожээ. Түүнчлэн Английн “SUN” сонины редакцид уйлж буй жаал хүүгийн зураг олон мянга ирснийг устгасан байна. Үүнээс хойш удалгүй тус сонины байр түймэрт өртсөн юм. Энэхүү зургийн учрыг тайлахаар ажилласан судлаачид одоог хүртэл юу ч тайлж чадаагүй  хэвээр байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй