Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн ЭРА төвийн хамтран зохион байгуулж буй “Бяцхан эко элч 2016” уралдааны эхний шат өндөрлөж, 40 гаруй хүүхэд сонгогдсон байна. Өөрийгөө нээн таниулах, гоо зүйн мэдрэмжээ одооноос төлөвшүүлэхийг хүссэн 5-11 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдах тус тэмцээнд оролцогчид мод, цэцэг хэрхэн тарьж ургуулах, амьдралын эко хэмнэлээр аж төрөхийн ач тусын талаар олон талын мэдлэг, мэдээллийг хүлээн авахын зэрэгцээ шинэ зууны шилдэг иргэн болж төлөвшихөд нь зориулж ЭРА төв харилцааны соёл, алхаа гишгээ, үзэл бодлоо илэрхийлэх ур чадварт сургах юм.
Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт маргааш буюу 5 дугаар сарын 17-ны өглөө 10:00 цагт ЭКО телевизийн байрнаа болно. Монголын ирээдүй ногоон байх үйлсийг Та бид эхлүүлж, бидний үргэлжлэл болсон бяцхан үрс маань үргэлжлүүлэх учиртай. Ногоон ирээдүйг төлөвшүүлэхээр зорьсон “Бяцхан эко элч” уралдаант цуврал нэвтрүүлгийн эхний дугаарыг эрхэм уншигч, үзэгч Та энэ сарын 18-нд ЭКО телевизийн дэлгэцээр хүлээн авч үзээрэй. “Бяцхан эко элч” уралдааныг ЭКО телевиз, Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн ЭРА төв хамтран зохион байгуулж, “Органик Монгол” хөтөлбөр, “Гэгээнтэн энтертайнмент” төв албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллаж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7711-0608, 9990-0503 утсаар лавлаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт