ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    35 настай монгол эмэгтэй АНУ-д сураггүй алга болжээ

    АНУ-ын Иллинойс муж улсын Дес Плэйнс хотод ажиллаж байсан Гансүхийн Зулцэцэг хэмээх монгол эмэгтэй нэг сарын өмнө сураггүй алга болжээ.

    Монгол бүсгүй сураггүй алга болсон нь гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж албаныхан үзэж байна.

    Г.Зулцэцэгтэй гурван долоо хоногийн өмнөөс сураг тасарчээ.

    Дес Плэйнс хотын цагдаагийн газрын дарга Уиллъям Кушнер  “Энэ эмэгтэйд муу зүйл тохиолдоогүй гэж найдаж эрлийн ажлаа үргэлжлүүлж байна” гэлээ.

    Хамгийн сүүлд Г.Зулцэцэг 4-р сарын 11-ний өглөөний 10 цагийн орчимд өрөөнийхөө хамтрагчтайгаа уулзсанаас хойш түүнийг хэн ч хараагүй байна.

    Тэр өдрийнхөө үдэд Г.Зулцэцэг найзтайгаа уулзахаар товлосон байсан ч ирээгүй байна.

    Бүсгүй болзсон цагийнхаа өмнө бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан байжээ.

    Хяналтын камерт 11-ний өдрийн 22 цаг 15 минутын үед бүсгүйн Хонда Аккорд загварын  мөнгөлөг автомашин Дес Плэйнс хотын Пилсен хороололд харагдсан байна.

    Монгол бүсгүй АНУ-д ердөө дөрвөн хүнтэй холбоотой байсан бөгөөд цагдаагийн ажилтнууд бүгдтэй нь холбогджээ.

    Энэ жил 35 настай Г.Зулцэцэг өнгөрсөн оны 11-р сард оюутны визээр сувилагчдын хуралд оролцохоор АНУ-д ирж, тэр үеэс хойш Ривервүүдс дэх Солонгос хоолны газарт, мөн Гленвьев дэх суши зоогийн газарт тус тус ажиллаж байжээ.

    Бүсгүй ажилдаа ирээгүй учраас, найз нөхөд нь алга болсноос нь хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандсан байна.

    Г.Зулцэцэгийн ажиллаж байсан зоогийн газрын захирал Колин Ан “Их найдвартай, шаргуу ажилладаг байсан” гэж цагдаад мэдүүлжээ.

    Эх сурвалж: abc7chicago.com/1325055/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй