ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Чингис Хаан” олон улсын нисэх буудлын транзит танхим бүрэн ашиглалтад орлоо

    Зам тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын транзит танхимд өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулагдлаа. Салбарын нэгж байгууллагуудын уридлагуудаас гадна хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн оролцсон нээлттэй энэ хуралдааны үеэр Зам тээврийн сайд М.Зоригт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын дарга Б.Бадрал нар Транзит танхимыг албан ёсоор нээж бүрэн ашиглалтад орууллаа.

     Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, Европын төрийн тэргүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх, олон улсын нисэх буудлыг транзит танхимтай болгох засвар, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн юм. Манай улс Ази, Европыг холбосон, агаарын замаар дамжин өнгөрөхөд аюулгүй байдлыг бүрэн хангасан хамгийн таатай газар зүйн байршилтай улс. Тиймээс транзит танхимыг бий болгосноор Монгол Улсаар дамжин өнгөрөх олон улсын нислэг нэмэгдэж улмаар улсын төсөвт оруулах навигацын орлого нэмэгдэх боломж бүрдэж байна.

    IMG_1432Транзит танхимд олон улсын зорчигчдын явах, ирэх танхим, бизнес танхим, худалдаа үйлчилгээ, амрах өрөө зэргийг цогцоор нь шийдээд байгаа юм. Танхимын бүтээн байгуулалт нийтдээ 2000 гаруй м.кв талб
    айг хамарснаар нисэх буудал цагт 1200 орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай болж байна. Өмнө нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудал цагт 800 орчим зорчигчдод үйлчилдэг байв.

     Транзит танхимтай болсноор мөн нисэх буудал хүчин чадлаа бүрэн ашиглах, хөрш зэргэлдээ улс орнуудын хил орчмын хотуудтай бүс нутгийн тогтмол нислэгийг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Тодруулбал, БНХАУ-ын орон нутгийн нислэг агаарын дөт замыг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нислэг үйлдэх бололцоо хангагдлаа. Ингэснээр навигацын орлого нэмэгдэж буй. Тиймээс Зам тээврийн сайдын шуурхай хуралдаан дээр дээрх навигацын орлогоос дотоодын орон нутгийн нислэгийг сэргээх, “Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгагдсаны дагуу хувийн авиа компаниудад дэмжлэг үзүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулах зорилгоор улсын төсөвт тодотгол хийхээр шийдвэрлэсэн. Авиа компаниудад төрийн зүгээс нислэгийн аюулгүй байдлаа хангаж парк шинэчлэлт хийх шаардлага тавьж байгаа. Тиймээс төсөвт оруулж буй тодотголын хүрээнд 2016, 2017, 2018 онд авиа компаниудын нисгэгч, бусад боловсон хүчнийг давтан сургалтанд хамруулж чадавхижуулах зардлыг улсын төсвөөс шийдвэрлэж харин сургалтаас хэмнэсэн зардлаараа парк шинэчлэлт хийх боломжийг “Хүннү эйр”, “Аэро монголиа” компаниудад олгохоор болж байна. Дээрх авиа компаниуд төрөөс үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлж парк шинэчлэлт хийх эхний алхамуудаа хэрэгжүүлж гэрээ байгуулах хэлэлцээр хийж эхэлсэн талаар мэдээллээ.

     АСЕМ-ын чуулга уулзалтыг угтсан, транзит танхимыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал мөн шинээр 9 онгоцны зогсоол ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн хөөрч буух зурвасуудыг хүчитгэх ажлуудыг хийсэн билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй