Арабын Нэгдсэн Эмират улс өнгөрсөн онд 186 удаа үүл буудах оролдлого хийж, ингэхдээ тус бүрд нь 3000 мянган ам.долларын зардал гаргажээ.
Энэ хэмжээний мөнгөнд нисэх онгоцны гурван цагийн нислэг, 5-6 үүл задалж буудах технологийн зардал багтаж байгаа юм.
Арабын Нэгдсэн Эмирт улс өмнөх жилүүдээс илүү үүлэрхэг байгаа тул 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад дөрөв дахин олон удаа үүл задалсан байна.
Тус улс жилд дунджаар үүл задлах ажилд 558 мянган ам.доллар зарцуулдаг.
Өвлийн улиралд тус улсын долоон эмиратын нутагт үүл буудах ажил огт хийгддэггүй, харин зуны улиралд Корфаккан, Масафи тэргүүтэй зүүн нутгаар онгоц хөөргөж, үүл буудах ажил эхэлдэг байна.
Тус улсын цаг уурын албанд үүл буудах ажиллагаанд оролцдог зургаан нисгэгч, зургаан нисэх онгоц бий.
Үүл задлах технологийг ашигласан ч бороо орохгүй байж болох талтай ч Арабын нэгдсэн эмирт улсын хувьд өнгөрсөн онд энэ технологийг ашиглан хур тунадасны хэмжээгээ нэмэгдүүлж чаджээ.
Үүл задалж бороо оруулахын тулд үүл рүү кали болон магнийн хлорид, магнигаар галладаг байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд цэвэр усны эрэлт хэрэгцээ өндөртэй, тийм ч учраас зургаан далайн ус цэвэршүүлэх үйлдвэр ажиллаж байна.
Далайн нэг куб метр усыг цэвэршүүлж ундны ус болгоход 60 ам.доллар шаардлагатай байдаг бол яг энэ хэмжээний цэвэр усыг бороо оруулж тосч авахад ердөө нэг доллар шаардлагатай байдаг.
Далайн усыг цэвэршүүлснээс үүл буудаж бороо оруулах нь зардал хямд учраас Ерөнхийлөгчийн бодлогын яамнаас "Борооны усыг нэмэгдүүлэх" 5 сая ам.долларын төсөвтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд 3 жилийн хугацаанд борооны усыг нэмэгдүүлэх чиглэлийн таван судалгаа, технологийг хөгжүүлэх ажил хийгдэх юм.
Одоогоор тус улсад цаг уурын автомат станц нисэх буудлууд дээр 73 ширхэг, үүний дээр цаг уурын зургаан радар, цаг уурын станц ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт