ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бодибилдингийн аваргууд ДАШТ-д өрсөлдөх нь

    Монголын бодибилдингийн УАШТ болоод Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, медаль хүртсэн  шилдэг 10 тамирчин арванхоёрдугаар сарын 5-10-нд Энэтхэгийн Мумбай хотод  болох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ шаргуу базааж байна. Тэд энэ тэмцээнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард  Макаод зохиогдсон Азийн аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагнал хүртсэн юм.

                                                     Ж.Нурлан

    Г.Жамц

                                                             Г.Дорж

     Л.Саруулбат

                                              Б.Хүсэлтүвшин

    Эрэгтэйчүүдээс Азийн аваргын хошой хүрэл медальт монголын мистер Ж.Нурлан, эрэгтэй фитнесс ангилалд Б.Хүсэлтүвшин, эрэгтэй бодибилдинг төрөлд Ч.Мянганбилэг, Л.Саруулбат, Г.Жамц, Г.Дорж, эмэгтэйчүүдээс  модель ангилалд Азийн аварга С.Насанбуян, Б.Оюунгэрэл, мөн Д.Саруул, Г.Гансаруул нар өрсөлдөхөөр ирэх сарын 3-нд эх орноосоо мордоно. 

                                                       Г.Гансаруул

                                                 Б.Оюунгэрэл

                                                  С.Насанбуян

                                                      Д.Саруул

    Тэмцээнд дэлхийн бодибилдингийн холбооны А зэрэглэлийн шүүгч А.Энхтайван шүүгчээр оролцох гэнэ. Монголын бодибилдинг фитнессийн холбоо тамирчдаа ДАШТ-д оролцоод ирсний дараа Цо­мын аварга шалгаруулах тэмцээн зохион бай­гуу­лахаар болжээ.

                                                                                                Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй