Аливаа авто машины шатахуун зарцуулалт нь моторын багатаамж, үйлдвэрлэгдсэн технологиосоо хамаарахаас гадна таны жолоодлоготой салшгүй холбоотой байдаг. Таныхтай яг адилхан машинтай хэн нэгэн шатахуун зарцуулалт нь таны машинаас бага/их байгаа талаарх яриаг сонсож л байсан байх. Энэ нь магадгүй тухайн хүний хэрхэн машинаа жолооддогтой хамааралтай байж болно. Шатахуун хэмнэх нь таны санхүүд тустай төдийгүй байгаль дэлхийгээ хайрлаж байгаагийн нэгэн илрэл юм.
Та зогсоол хайн зогсож, хүлээн цаг болон шатахуун гарзаддаг уу? Тэгвэл жаахан зайтай ч байсан хамаагүй байгаа зогсоол дээр тавиад алхаж очихыг зөвлөх байна. Ойрхон байсан ч машинаараа явдаг хүмүүс байдаг. Эсвэл бүр машин барихгүй унадаг дугуй унах юм уу алхах хэрэгтэй. Энэ нь таны эрүүл мэнд, санхүү, байгальд ээлтэй үйлдэл юм.
Гадаа хүйтэн хоносон үед машинаа удаан "нормал"-дах хэрэггүй. 30-60 секунд л халаахад л хангалттай. Орчин үеийн машинууд мотор удаан халаах шаардлагагүйгээр үйлдвэрлэгдсэн байдаг учир моторын насжилтад санаа зоволтгүй.
Ялангуяа зуны халуун өдрүүдэд өглөө юм уу орой шатахуун авах хэрэгтэй. Учир нь өглөө орой сэрүүнд шатахууны температураас болж шатахууны нягтаршил бага байдаг тул таны банкинд тодорхой хэмжээгээр илүү шатахуун орох магадлалтай байдаг байна.
Гэнэт огцом хурдлах нь шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг. Зөөлөн хөдөлж, жигд хурдаар яваарай.
Огцом тоормозлож явах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Жишээ нь та гэрлэн дохио дөхөөд ирэх үедээ тоормозоо зөөлөн дарж аажуухан зогсох хэрэгтэй.
Онгорхой цонх салхины нөлөөнөөс болж шатахуун зарцуулалт тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Мөн ачаатай явах нь шатахуун зарцуулалтад нөлөөтэй байдаг учир илүү дутуу ачаа байдаг бол буулгаж байгаад жолоодоорой.
Та шар гэрэл асахаар нь шатахуун хийдэг бол илүү зардал гаргаж байна гэж ойлгож болно. Мөн машины банкин шатахуун дүүрэн байх тусам бага зарцуулдаг гэдгийг санахад илүүдэхгүй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт