ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тагтаа ашиглан агаарын чанарыг хэмжинэ

    Лондон хотын иргэд өөрийнхөө амьдарч байгаа хороолол, гэрийнхээ гадна агаарын чанар ямар байгааг нэг товч дараад л мэдэх боломжтой болжээ.

    Оршин суугчид байршлаа Твиттерт бичиж оруулна. Иргэдийн захиалгын дагуу нуруундаа мэдрэгч зүүсэн тусгай сургуультай тагтааг тухайн бүс рүү хөөргөж, агаарын чанарыг хэмжих зарчмаар энэ үйл ажиллагаа явагдана.

    Шувууны үүргэвч нь маш хөнгөн жинтэй боловч агаар дахь озон, нүүрсхүчлийн давхар исэл, бусад дэгдэмхий нэгдлүүдийг хоромхон зуурт шинжлэх хүчин чадалтай.

    Агаарын эргүүл тагтаа төсөл нь ард иргэдийн агаарын бохирдлын талаарх ойлголт, ухамсрыг дээшлүүлэх зорилготой.

    Энэ тагтаа нь тусгай сургуультай, хурдан нисэх чадвартай бөгөөд 20 жил насалдаг байна. Энэ туршилтыг Плюм Лабс технологийн компаниас явуулжээ. 

    Тус компани гурав хоногийн туршилтын дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд тагтааны нуруунд бэхэлсэн төхөөрөмжийг хүмүүст зүүх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Лондоны иргэд алхах, гүйх, хотоороо дугуйтай явахдаа ч агаарын чанарыг тогтмол хэмжинэ гэсэн үг ээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй