Европын холбооны гишүүн 15 улс, Зүүн өмнөд Азийн улс орнуудын холбооны 7 улс болон, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улс оролцдог Ази, Европын парламентын дээд хэмжээний уулзалт 1996 оны 3-р сараас зохиогдож эхэлжээ. 2008 онд АСЕМ-д Монгол улсын хамт Энэтхэг, Пакистан улс нэгдсэн бол 2010 онд Австрали, Шинэ Зеланд, ОХУ, 2012 онд Бангладеш, Норвеги, Швейцарь, 2014 оны Хорват, Казакстан улс тус тус нэгджээ.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт 1996 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа зохиогдож ирсэн. 1998 онд Лондон, 2000 онд Сөүл, 2002 онд Копенгаген, 2004 онд Вьетнам улсын Ханой, 2006 онд Финланд улсын Хедсинк, 2008 онд Бээжин, 2010 онд Брюселл, 2012 онд Лаос улсын Вьентьян хотод тус тус зохиогджээ.
Хамгийн сүүлийн буюу 10 дахь удаагийн АСЕМ-ийн уулзалт Итали улсын Милан хотод 2014 оны 10-р сард зохиогдсон байна.
Долоо дахь удаагийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт 2008 оны 10-р сарын 24, 25-нд Бээжин хотод болсон.
Тухайн үед энэ уулзалтыг бүх талаар ногоон, эко зохион байгуулах тухайгаа БНХАУ зарлаж байсан. Уулзалтын хүрээнд ашигласан бүхий л бичиг цаасыг байгальд ээлтэй, ногоон түүхий эдээр хийх, хурлын танхим ч ногоон байхад анхаарч байжээ.
Мөн хэвлэлийн төв, хурлын танхим хүртэл зочид, төлөөлөгчдийг байгальд хортой хаягдалгүй тээврийн хэрэгслээр зөөж, улмаар зочдын байрлаж байгаа зочид буудлыг хүртэл эрчим хүчинд хэмнэлттэй, эко байхад анхаарсан байна.
Тухайлахад зочдын хэрэглэх ариун цэврийн бүхий л хэрэглэлүүд нь байгальд ээлтэй, дахин ашиглах боломжтой байжээ.
Түүнчлэн зохион байгуулж байгаа яамд, Бээжин хотын захиргаанаас ард иргэддээ төвөг чирэгдэл учруулахгүй байхыг ялангуяа замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байхыг чухалчилж ажилласан байна.
Ийнхүү өндөр зохион байгуулалт дор болж өнгөрсөн арга хэмжээнд ази, европын 45 улс орны төлөөлөгчид ирж оролцсон байна. Мөн үйл явдлыг дэлхийн 51 улс орны 1800 сурвалжлагч дэлхий даяар мэдээлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт