
Шведийн одоогийн Ерөнхий сайд Фредрик Рэйнфилд
Энэ удаагийн сонгуульд тус улсын иргэд идэвхи өндөртэй оролцсон төдийгүй сонгуулийн үр дүнд тус улсад тулгамдаад байгаа асуулдлууд нэн түрүүнд шийдэгдэнэ гэдэгт Шведийн ард иргэд ихээхэн найдлага тавьж байгаа юм.
Урьдчилсан санал асуулгаар сонгогчид одоогийн Ерөнхий сайд Фредрик Рейнфилдээр удирдуулсан барууны төвтэй Засгийн газрыг дахин сонгох магадлал өндөр байгаа юм байна. Сонгогчдын ихэнхи нь татварын олон талт бодлого, төрийн өмчийн компаниудын нийгмийн халамж, хувьчлал болон олон улсад алдартай Шведийн халамжийн тогтолцоог доройтуулж байгаад одоогийн Засгийн газарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн 4 жилийн турш Шведэд баян ядуугийн зааг ихсэх болсон бөгөөд энэ зааг хөгжингүй орнуудтай харьцуулахад харьцангуй илүү байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар ил болжээ.

Мөн ажилгүй иргэдийн ихэнх нь залуучууд болон цагаачид байгаа нь шийдэх ёстой тулгамдаад байгаа асуудлын нэг нь болоод байгаа юм.

Шведийн Ардчилсан намын удирдагч Стефан Лофен
Ажиглагчдын үзэж байгаагаар хоёр намын аль аль нь парламентад зонхилох магадлал өндөр байгаа боловч Шведийн Ардын намыг ялалт байгуулах байх хэмээн таамаглаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт