ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ долоо хоногт хур тунадас орж салхи шуургатай байна

    2016 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 2-ныг хүртэлх

    7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

     

    \ Хугацааны сүүлийн хагаст хур тунадас орж салхи шуургатай байна\

     

    Баруун аймгуудын нутгаар: 26-27,29,1-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27-28-нд Алтайн уулсаар 12-14м/с, 29-30-нд зарим газраар түр зуур 18-20м/с, Алтайн уулсаар зарим үед 24м/с хүрч шороон шуурга шуурна. Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 6-11 градус  дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус өдөртөө 16-21 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна. 30-наас ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

    Төвийн аймгуудын нутгаар: 27-29нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас уулаараа нойтон цас орно. Салхи зарим газраар 28-29нд 12-14м/с, 30-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. 30-нд уулархаг нутгаар, 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

    Зүүн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хэсгээр, 26,29-30-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд зарим газраар хур тунадас орно. Салхи зарим газраар 27-29-нд 14-16м/с, 30-1-нд түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

    Говийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25, 28-29нд Арц Богдын өвөр хоолойгоор 14-16м/с,  30-1-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө 4-9 градус өдөртөө 20-25 градус хүрч дулаарна.1-нд сэрүүснэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй