ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Лос-Анжелос хот 14 мянган мод тайрлаа

    Калифорн мужийн Лос-Анжелос хот улсдаа хоёрт ордог том хот бөгөөд 1,214 км квадрат талбайд 4 сая хүн амьдарч байна. Лос-Анжелос хот нь Улаанбаатар хотоос 3.8 дахин бага газар нутагтай гэсэн үг юм. Тус хотод хэт халалтын уршгаар 2014 онд нийтдээ 14 мянган мод үсгүйгээс үхэж хатжээ. Хотын захиргаанаас усны дутмагшлаас улбаалж энэ их хэмжээний модыг байнга услах боломжгүйг мэдэгдэж, тайрах болсон байна. Жил бүрийн 7-р сарын 4-нд тэмдэглэдэг үндэсний баярын өдрөөс урьтаж Умард Холливуд цэцэрлэгт хүрээлэн дэх моднуудыг тайрчээ. Энэ үйлдэл байгаль хамгаалагчдын дургүйцлийг төрүүлж байгаа юм. Байгаль хамгаалагчдын нэг Кристен “Мод огтолсон ч орлуулж суулгах хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд хэт халалтын нөлөө улам нэмэгдэнэ. Мөн зэрлэг амьтдын амьдрах газрыг хумиж байгаагаа ухамсарлах ёстой. Модон дээр амьдардаг шувуу, бусад амьтад эндээс нүүсэн ч орон гэргүй болсон тул устах нь дамжиггүй юм” гэжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй