Эх дэлхийн өдрийг хамгийн анх АНУ-д тэмдэглэн өнгөрүүлсэн.
Тухайн жилдээ засгийн газраас аливаа шийдвэр гаргахдаа уг шийдвэр нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээг заавал хийж байх тухай хууль батлагдсан байна.
1972 онд хөдөө аж ахуйн ургацыг нэмэгдүүлэх, шумуул багасгах зорилгоор хэрэглэдэг өнгө, үнэргүй химийн бодис халзан бүргэд, эгэл шонхор тэргүүтэй нэн ховордсон шувуудыг аюулд оруулсныг тогтоож, хэрэглэхийг хориглосон байна.
Улмаар хортон шавж устгах бодис хүн байгальд хор хөнөөлтэйг тогтоо, энэ бодисыг сурталчлахыг хоригложээ.
Мөн 1972 онд АНУ-д усыг цэвэр байлгах тухай хууль батлагдаж, улсынхаа бүх голыг хүн сэлэх, загас үржихэд аюулгүй болгох зорилт тавьж, бүх гол мөрнөө цэвэрлэж эхэлжээ.
Далаад онд мөн нэн ховордсон амьтдыг хамгаалах олон улсын конвенц, 1982 онд далайн халим хамгаалах тухай шийдвэр тус тус гарчээ.
1986 онд МакДональдс компани иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч байгальд шингэдэг сав баглаа боодлыг ашиглах болжээ.
Эх дэлхийн өдрийг тэмдэглэх болсноор дэлхий дахины ашиг сонирхолд нийцсэн бас нэг өөрчлөлт гарсан нь озоны цоорлын талаарх Монтрейлийн Протоколд 1987 оноос олон улс нэгдэ эхэлжээ.
1987 онд бохир усны шугам хоолойг цэвэрлэх ажил эхэлсэн бол, дараа жил нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас гарсан хог хаягдлыг өөрсдөө хариуцан устгаж байх хууль эрх зүйн орчин бүрджээ.
1997 онд Тоёота компани хамгийн анхны гибрид буюу байгал орчинд хор хөнөөл багатай Приус машиныг үйлдвэрлэж эхэлж, 2003 оноос цахилгаан машин худалдаан гарсан байна.
Шинэ зуунтай золгосон 2000 онд АНУ 59 сая акр талбайг хамгаалалтанд авч цаашид автозам барихгүй байх шийдвэр гаргалаа.
2002 онд Калифорн муж 2030 он гэхэд эрчим хүчнийхээ тэн хагасыг сэргээгдэх эрчим хүчээр хангах шийдвэр гаргажээ.
Хамгийн сүүлд буюу 2015 онд дэлхийн дулаарлыг хязгаарлах, зогсоох зорилготой Парисын хэлэлцээр амжилттай батлагдлаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт