ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хойд хилийн орчимд түймэр асч байна

    ОХУ-ын Забайкальский муж нь манай улстай 868 км, БНХАУ-тай 998 км зурвасаар хиллэдэг байна. Тус мужид өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд эхэлсэн ой хээрийн түймэр өнөө хэр нь дарагдаагүй үргэлжилж байгаа юм. Сар гаруйн хугацаанд 20 гаруй хот, тосгоны газар нутгийг хамарч, нийтдээ 1200 гаруй айл өрх ой хээрийн түймрээс улбаалан орон гэрээсээ дайжаад байна.  Түймэр Забайкальский мужийн 22 дүүрэгт тархсан байна.  Өнгөрсөн долоо хоногийн байдлаар түймрээс улбаалж 15 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтэж бэртсэн гэх мэдээ байна. Түүнчлэн хоёр хүн ор сураггүй алга болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Түймэр өргөн газар нутгийг хамарсан бөгөөд нийт 140 газарт гал түймэр асчээ. Эдгээр цэгийн 93 нь байгалийн нөөц газарт асч байгаа юм. Түймэр нэг шөнийн дотор 150 га талбайд тархаж байна. 2010 оны хүн амын тооллогоор тус мужид 1.1 сая хүн амьдарч байжээ. Мужийн хүн амын 90 хувь нь орос, 7 хувийг буриад хүн зон эзэлж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй