ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн тоглоомонд нуугдсан хар тугалга ямар аюултай вэ?

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн яамны хамтарсан О.Байгаль, Ш.Энхцэцэг, Б.Бурмаа нарын 2005 онд нийтлүүлсэн "Хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдол,хүүхдийн эрүүл мэнд" ( Судалгааны өгүүлэл )

            Дэлхий нийтэд ялангуяа хөгжиж буй орнуудад хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Хүрээлэн буй орчин хар тугалгаар бохирдсоноор хүн амын эрүүл мэнд ялангуяа 6 хүртэлх насны хүүхэд илүү өртемтгий болох нь тогтоогдсон байна. Энэ нь тухайн насны хүүхдийн бие махбодийн эрхтэн тогтолцооны хегжил, зан үйлтэй холбоотой юм.

    Энэ насанд хүүхдийн тархины хегжил гүйцээгүй байдгаас сэтгэн бодох, сонсох, сэтгэл хедлөл, хөделгөөний, зан араншин гэх мэт үйл ажиллагааны хэлбэржих үйл явц үргэлжлэх бөгеөд хүүхэд мөлхөх ээргээр хаа сайгүй явж, гартаа барьсан зүйлээ амандаа хийх нь тэдний хувьд энгийн зан үйл байдаг.

    Хүрээлэн буй орчныг хар тугалгаар бохирдуулагч эх үүсвэрт дараах хүчин зүйлс

    • Хар тугалга агуулсан бензин-Бензиний найрлагын 1%-ийг 4 этилт хар тугалга эзэлдэг.
    • Тугалган суурьтай будаг-Ялангуяа 1978 оноос емне үйлдвэрлэгдсэн будаг 50% хүртэл хар тугалга агуулдаг. Мөн 1950 оноос өмнө баригдсан сууцанд амьдрах нь хар тугалгын хордлогод ертөх
    • Хар тугалгаар бохирдсон ус- Хар тугалга агуулсан ус дамжуулах хоолой, түүний
      гагнааснаас уусч усанд ордог.
    • Хар тугалга ашигладаг үйлдвэрийн газарт ажилладаг насанд хүрэгчдийн хувцсанд наалдаж
    • Хэрэглээний эд эүйлүүд: зай, хүүхдийн тоглоом, харандааны бал гэх мэт нь хар тугалга агуулсан байдаг [1].

    Хар тугалга нь цус, зеелен эд (бөөр, ясны чөмөг, элэг, тархи), эрдэсжсэн эд (шүд, яс) эрхтэнд хамгийн түрүүнд тархдаг. Насанд хүрсэн хүний бие дэх нийт хар тугалгын 95 орчим хувь нь эрдэсжсэн эдэд агуулагддаг. Хар тугалга нь сэтгэл зүйн дарамт, жирэгмсэн, хехүүл үе болон архаг евчний үед нөөц эрхтнээс цусанд шилжих учир цусан дахь хар тугалгын түвшин нэмэгдэнэ [2]. 

    Хар тугалга нь хүний бие махбодод амьсгал, хоол боловсруулах эамаар хар тугалга агуулсан тоос, будаг, паалантай сав суулга, ваар, керамик саванд удаан хадгалсан, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, хар тугалгаар бохирдсон хүүхдийн тоглоомын талбайн херс, хар тугалга агуулсан материалаар хийсэн усны хоолой зэргээр дамжиж ордог [3]. 

    Хүний биед хоногт дунджаар 0.5 мг хар тугалга ордог. Үүнд: 0.22 мг-хүнсний бүтээгдэхүүнээр, 0.2 мг-ундны усаар, 0.8 мг амьсгалж буй агаараар ордог байна[4]. 

    Насанд хүрсэн хүний биед нэвтрэн орсон хар тугалгын 10-15%, хүүхдэд 50% нь биед хуримтлагдаж үлддэг байна [5]. 

    Цусанд орсон хар тугалгын 99% нь эритроциттой холбогдох бегөөд 1% нь сийвэнд үлддэг байна. Хар тугалга нь цусанд зөөлөн эдэд 40 хоног, ясанд 25 болон түүнээс дээш жил хуримтлагдах чадвартай байдаг [6].

    Хар тугалганы нөлөөллөөс цочмог, архаг хордлого үүсдэг. Цочмог хордлогын үед нууц үе нь хэдэн цаг байх бөгөөд энэ үед бие сулрах, амархан ядрах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойр хямрах, архаг хордлогын үед толгой өвдех, ой тогтоолт муудах, цус багадах, буйланд хех зураас үүсэх ээрэг шинж тэмдэг болон мэдрэлийн талын бусад эмгэгүүд гардаг [7]. 

    Мэдрэлийн систем нь хар тугалгын хордлогод хамгийн их мэдрэг бөгөед эахын мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх болон амтлах мэдрэхүй буурах, анхаарал төвлөрвөлт, ой тогтоолт муудах, сонсгол сулрах ээрэг шинж илэрдэг. Хар тугалга нь цусны гемоглобин үүсэхийг саатуулах ба зарим ферментийн үе шатыг эогсоодог.

    Феррорелатоэа фермент нь төмер протопорфирин IX нийлэгжихийг хурдасгадаг. Энэ фермент нь хар тугалгад маш мэдрэг юм. Маш их концентрацитай хар тугалгын хурц хордлогын үед цус задралын цус багадалт тохиолддог.

    6-8 насны 501 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар цусан дахь хар тугалгын дундаж агууламж Юцд/dl (Шотланд, 1989), 2-5 насны 201 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 123 хүухэд хар тугалгын нөлөвлөл өндөр р буюу цусан дахь агууламж 15 pg/dl ба түүнээс дээш, 78 хүүхэд нь бага нөлөөтэй болохыг судалжээ (Балтимор, 1992).

    Хар тугалгын агууламж ендөр хүүхдүүдийн ээж нарын 4.1% нь хүүхдээ зан үйлийн өөрчлөлттэй гэж хариулсан байна [12]. Зай хийдэг үйлдвэрийн ажилчдын цусан дах хар тугалгын дундаж агууламж 54mg/dl, радиаторын үйлдвэрийн ажилчдад 20mg/dl, xap тугалгын ямар нэг нөлөөлөлгүй насанд хүрэгчдэд 13mg/dL бегөөд зай зардаг дэлгүүрийн ойролцоо амьдардаг хүүхдийн цусанд 50тд/с11, радиатор-12тд/сЛ, хар тугалгын нөлөөлөлгүй нөхцөлд амьдардаг хуүхдийн цусанд 10mg/dl тус тус байсан байна (Филиппины Манила хот, 1987).

    Эквадорын Ла Виктория тосгонд вааран эдлэл хийдэг үйлдвэр байдаг ба 4 сараас 15 насны хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 40mg/dl бөгөөд хамгийн их агууламж нь 119mg/dl байжээ [13]. Хар тугалгын тувшин агаарт 0.01мг/мЭ, херсөнд 77-233ррш байхад 6-8 насны хуухдийн 73.3%-д нь цусан дахь хар тугалгын тувшин 10мкг/дл, дундаж нь'7.7мкг/дл бегеөд 17%-д нь цус багадалтын шинж илэрсэн байна (!nga Heinze, Rainer Gross нар, Малайэын Жакарта хот, 1998) [14].

    8 сараас 6 насны хуухдийн дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдсан хүүхдийн 0.6%-д нь хар тугалгын агууламж >=10 mg/di (АНУ, Аласка, 1992), (15),1999-2000 онд АНУ-ын 1-5 хуртэлх насны 434000 хүүхэд буюу нийт судалгаанд хамрагдсан хуухдийн 2,2%-д нь цусан дахь хар тугалгын түвшин >=10 mg/dl байсан байна [16]. Төв замын ойролцоох агаар дахь хар тугалгын тувшин 23 mg/ м3 байхад хүүхдийн цусан дахь хар тугалгын тувшин 10.9-33 mg/dl байсан байна (Хятад, Бээжин ;от, 2001) [17].

    1-6 ангийн хуүхдийн дунд хийсэн судалгаагаар хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж түвшин 5.39 mg/dl, нийт хүүхдийн 7.5%-д нь цусан дахь хар тугалгын тувшин 10 mg/dl байсан бегеөд хүүхдийн эруул мэндэд орчны агаар, ус, хөрс, цас зэрэгт агуулагдаж байгаа хар тугалгаас гадна хүүхдийн амьдардаг сууцнаас төв зам болон хар тугалга ашигладаг үйлдвэрийн газар хүртэлх эай, лаазалсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, амандаа ямар нэгэн юм хийх эуршил, тугалган суурьтай будаг, гоёл чимэглэлийн зүйлс, гэр ахуйн усны хоолой, хүүхдийн тоглоомд агуулагдаж буй хар тугалга нөлөөлдөг болохыг тогтоожээ (Maria Lurendo Supiido, Annette M.David, Филиппин, 2003) [18, 19].

    Цусан дахь хар тугалгын тувшин 10mg/ dl-aap ихсэх бүрд хуүхдийн оюуны чадамж (IQ) 1-5 хүртэл оноогоор буурдаг болохыг судлан тогтоожээ [20].

    Херсөн дэх хар тугалгын агууламж 1000ррм-ээр ихсэх бүрд цусан дахь хар тугалгын агууламж 3-7ug/dl-33p ихэсдэг байна [21].

    Хятадын Чанина хотод хийсэн судалгаагаар цусан дахь хар тугалгын дундаж агууламж73.6±1.58мкг/л, цусан дахь хар тугалгын түвшин эрэгтэйд эмэгтэйгээс ендер (р<0.01) бөгөөд тамхи татдаг эрэгтэйд илүү (р<0.01) байсан байна (Фан Юань Чэн, Лю Юу Цун, Цан Хунь Хуэй) [22].

    ОХУ-ын Шинэ Новогород хотын нийт 169 хүүхдийн үсэнд хар тугалгын агууламжийг тодорхойлоход 2.4-8.8 мкг/г байсан бөгеад судалгаандхамрагдсан хүүхдийн 5%-д нь усэн дэхь хар тугалгын агууламж их, маш их агууламжтай байсан байна (Т.К.Черняева, Н.А.Матвеева, Ю.Г.Куэмичев, М.П.Грачева) [23].

    Хар тугалга ашигладаг үйлдвэрийн газраас 0.5м~ ийн зайд амьдардаг 5-7 насны хуухдийн үсэн дэх хар тугалганы агууламж хяналтын бүлгийн хүүхдийнхээс 4 дахин их байсан байна (Б.А.Рөвич) [24], Энэтхэгт хийсэн судалгаагаар 7-14 насны хүухдийн цусан дахь хар тугалгын дундаж түвшин 11.1 mg/dl байсан багөөд оюуны чадамжийн түвшин цусан дахь хур тугалгын агууламж өндертэй хүүхдүүдэд 95.6±13.3, багатай хуүхдүүдэд 102.0±22.5 байсан байна [25].

    Шанхайд хийсэн судалгаагаар 0-6 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар цусан дахь хар тугалгын дундаж агууламж 22.5pg/di байсан байна. Мен 40.8% нь 10 pg/dl байсан байна [26], Хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин хөдеөгмйн хуухдүудээс харьцаигуй өндөр (Б.Бурмаа, Б.Укдармаа, А.Менхтуяа, Ш.Уранцэцэг нар, 1998) [27], бөгөөд хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээтэй шууд хучтэй, цасны хар тугалгын агууламжтай дунд ээргийн шууд хамааралтай төдийгүй эцэг эх нь хар тугалгагүй нехцөлд ажилладаг хүүхдийн цусны хар тугалгын агууламж хар тугалгатай нехцелд ажилладаг хүүхдийнхээс бага (р>0.05), (Б.Бурмаа, В.Б.Дорогова, Ш.Энхцэцэг, Э.Эрдэнэчимэг нар,1999), [28, 29, 30] тус тус судлан тогтоожээ.

    Хурээлэн буй орчны хар тугалгын бохирдол, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар хөгжингүй болон хегжиж буй орнуудад ихээхэн судлагдаж, анхаарал татсан асуудал бөгеед манай орны хувьд тэдгээртэй харьцуулахад тедийлан сайн судлагдаагүй цаашид нарийвчлан судлаж ажлын байрны болон хүүхдийн байгууллагын орчны хар тугалгын бохирдол, хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин болои оюуны чадамжид хэрхэн нөлеөлж буйг судлан тогтоох шаардлагатай байна.

    Ном зүй

    1. http://www.state.nj.us/Health/fhs/chldhlth.html 
    2. Хеделмөрийн эрүүл мэнд, аюулгүй 
    ажиллагаа (гарын авлага)! дэвтзр, 2001, УБ, х.213- 
    222 
    3. www.eco.nw.ru/lib/data/06/1/110106.htm 
    4. http://www.Lenntech.com/Periodic-chort- 
    elements/Pb-en.htm 
    5. www.drgreene.com/21_1132.html 
    6. Studies§findings \"Health effects of lead in children and adults\" Moderator: Dr. R. Reigart 
    7. http://clJck.hotlog.ru/758555 
    8. \"Гигиенические критерии состояния 
    окружающей среды-3, Свинец\", ВОЗ,1980, с.98-116 
    9. Dr C.Carrington, Dr M.Bolder, Dr J.C.Larsen 
    and Dr B.Peterson, \"Safety evaluation of certain food 
    additives and contaminants\" (Final report), WHO, 
    Geneva, 2000. 
    http://www.3tsdr.cdc.gov/cxlead.html Lead toxicity, 1990, ATSDR. 
    11. \"Journal of Public Health of America\", 331:161 -167,1999, CDC. 
    \"•2- http://www.rachei.org/buHetin.cfm Toxics Affect behavior. 
    13. http://pediatrics.aappubiications.org/cgi/ content/fuil/112/1/S1/259 
    14. Assessment of Lead Exposure in School children from Jakarta, http://ehp.niehs.nih.gov/ members/1998/106p499-501 heinze/h einze-fuil.html/. 

    15. http://www.ncbi.nlm.nih.gov/entrez/query 
    16. http://www.cdc.aov/mrnwrhfmi/ss521Qal.htmn. 
    17. Environment and People\'s Health in China (Final report), WHO, 2001, p.19 
    18. http://www.epo.cdc.gov/prevguid Preventing Lead Poisoning Blood iead levels of Filipino schoolchildren in three selected urban areas-Ofongapo City, Metro Cebu and Metro Davao (Final report), 2003. 
    19. http://www.uwsp.edu/geo/courses/geog100/ lead-lnEnv.htm 
    20. Envoronmental protection agency lead in paint, soil and dust, http://www.epa.gov.lead 
    21. Isabelle Romieu, Eduardo Palazuelos, Mauricio Hernandez Avila, Camilo Rios, llda Mucoz, Carlos Jimenez, and Gisela Cahero, \"Sources of Lead Exposure in Mexico City\" (Final report), 1998. 
    22. Фан Юань Чэн, Лю Юу Цун, \"Содержание 
    свинца и кадмия в крови взрослых людей г. 
    Чанина, КНР\", Гигиена и санитария, 1996, №2, с.30- 
    40 
    23.Т.К.Черняева, Н.А.Матвеева, Ю.Г.Кузмичев, М.П.Грачева, \"Содержание тяжёль!х металлов в волосах детей промышленном городе\" Гигиена и санитария, 1997, №3, с.26-28 
    24. Б.А.Ревич, \"Химические элементы ,в 
    волосах человека как индикатор воздействия 
    загрязнения производственной и окружающей 
    среды\", Гигиена и санитария, 1990, №3, с.55-58 
    25. VOL 11/NO 2, APR/JUN 2005 «www.ijoeh.com Blood Lead Level and Neurobehaviore 143 
    26. http://www.cmj.org/information 

    27. Б.Бурмаа, Б.Ундармаа, А.Мөнхтуяа, \"Хүрээлэн буй орчин, Монгол хүний цусандхимийн зарим элемент (зэс, цайр, хар, тугалга)-ийн агууламжийг атом шингээлтийн спеюгрометрийн аргаар судалсан дүн\" судалгааны тайлан, 1998. 
    28. В.Б.Дорогова, Б.Бурмаа, Ш.Энхцэцэг, Э.Эрдэнэчимэг, А.Энхжаргал, \"Влияние загрязнения окружающей среды свмнцом на состояние здоровья детей Монголии\", Гигиена и санитария, 2001, №1 , с.21-22 
    29. Б.Бурмаа, Ш.Энхцэцэг, \"Хүухдийн эрүүл мэндэд хүрээлзн буй орчны бохирдлын үзүүлэх нелөеллийг судалсан дүн\", Монгол улсад хүүхдийи хеакил, сургалт, хүмүүжил, мэдээллийн таатай орчинг телевшүүлэх асуудалд (ЭШБХ-ын материал), 2004, УБхот, х.24-26 
    30. В.Б.Дорогова, Б.Бурмаа, Ш.Энхцэцэп Э.Эрдэнэчимэг, А.Энхжаргал, \"Влияние загрязнения окружающей среды свинцом на показатели естественной рөзистентности организма детей Монголии\", Бюллетень ВСНЦ CO 
    №4(18),2001,с20-21 

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй