ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хуучин зурагтны аюул...

    Бүх төрлийн цахилгаан хэрэгсэлд хар тугалга, мөнгөн ус зэрэг олон төрлийн химийн хортой бодис агуулагддаг.

    Цахилгаан хэрэгслийн үнэ өндөр ч хэрэглээнээс гарсан тохиолдолд дахин ашиглах боломж бараг байдаггүй.

    Аппле компани л гэхэд хуучин iPhone утсыг ялган ангилахдаа робот ашигладаг байна.

    Цахилгаан хэрэгслийн дундаас  хуучны овор хэмжээ ихтэй зурагт хамгийн их буюу 3 кг хар тугалга агуулдаг.

    Харин сүүлийн үед  хэрэглээнд нэвтрэх болсон ЛЕД болон плазма зурагтанд катодын рентген хоолой гэх төхөөрөмж буюу хар тугалга байдаггүй байна.

    Зөвхөн АНУ-д хийгдсэн судалгааг авч үзвэл хэрэглээнээс гарсан 2 тэрбум ширхэг телевизор иргэдийн гар дээр байгаа юм.

    2011 онд алтны үнэ өндөр байхад цахилгаан хэрэгслээс алтыг нь ялгаж авахаар хувийн хэвшлийнхэн иргэдээс хуучин зурагтыг ихээр худалдаж авч байсан ч зардал өндөр учраас энэ бизнес өнөөдөр зогсонги байдалд шилжжээ.

    Өнгөрсөн онд Миннесота мужийн нэгэн компани хар тугалга агуулсан хуучин зурагтын хоолойг их хэмжээгээр хадгалж байгаад 125 мянган ам.долларын торгууль хүлээсэн байна.

    Баруун Виржиниа мужид л гэхэд цахилгаан хэрэгслийг энгийн хогийн цэг дээр хаяхыг хориглосон хуулийг хэрэгжих хугацаа өнгөрсөн сард дууссан тулд хуучин зурагт, бусад тоног төхөөрөмжийг хогийн цэгт хаяж эхлэх болжээ.

    Тус улсад нэг тонн хогийг дахин боловсруулахад дунджаар 40 ам.долларын зардал гардаг.

    Харин цахилгаан хэрэгслийг боловсруулахдаа 500 грамм тутамд 360 ам.долларын зардал гардаг байна.

    Хотын хэмжээнд авч үзвэл хүн амынхаа хотоос шалтгаалж жилд 6-10 сая ам.долларыг зөвхөн цахилгаан хэрэгслийг устгах, дахин боловсруулахад зарцуулдаг байна.

    Нөгөө талаас цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд нэг жилд дахин боловсруулах хуучин бүтээгдэхүүний хэмжээг мужаас тогтоож өгдөг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй