
Ерөнхийдөө халуун дулаан уур амьсгалтай, жилийн дундаж температур нь 31 градус байдаг нарлаг Израилчуудын хувьд энэ нь хамгийн тохиромжтой хэрэглээ болох юм. Нарны эрчим хүч хураагч тавцангуудыг сонирхолтой шийдлээр байрлуулан мод шиг болгож угсарснаар энэ нь өнгө үзэмжийн хувьд ч шийдэл сайтай болжээ.

Энэхүү нарны эрчим хүч хуримтлуулагч гайхалтай мод нь халуунд сүүдрэвч болохоос гадна оройд үзэмжтэйгээр гэрэлтэж асдаг. Түүгээр ч зогсохгүй та модны сүүдэрт суунгаа үнэгүй Wi-Fi ашиглаж, цахилгаан төхөөрөмж, утсаа цэнэглэхээс гадна хүйтэн уух зүйлсийг хүртэл модны цахилгаан хөргөгчнөөс худалдан авч болох юм.

Тус бүтээлийг Израилийн Яав Бэн Дау гэх инженер бүтээсэн бөгөөд цахилгаан түгээгч мод цагт 1400 ватт, хоногт 7 киловатын эрчим хүч түгээх хүчин чадалтай гэнэ. Эрчих хүч түгээгч модыг Франц болон Хятадын хотууд худалдан авч байрлуулахаар захиалга өгсөн байгаа гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт