Монгол оньсого бол ямар нэг зүйлийн нэрийг нууцалж, байр байдал, үүрэг зориулалт, үйл хөдөлгөөн зэрэг түүнийг төлөөлж чадах гол шинж чанаруудаар нь орлуулан дүрсэлж, бусдаар таалгадаг богино хэлбэрийн “шүлгэн” асуулт байдаг гэж Утга соёл цувралын хоёрдугаар боть "Оньсого" номонд бичжээ. Оньсого нь эртний грекийн далд, нууцлаг гэх утагтай энигма гэсэн үгээс гаралтай гэж судлаачид үзсэн байдаг. Харин монголын оньсого 2-4 мөр шүлгээс бүтдэг, богино, товч хэдий ч байгаль дэлхий, амьтан, ургамал, хүн тэй холбоотой бүхий л сэдвийг хамарсан өргөн утга, агуулга тай өвөрмөц аман бүтээл билээ. Эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдэд оньсого цээжлүүлэх, шинэ оньсого зааж өгөхийг хүсвэл urlag.mn цахим хуудас болон mongolianenigma фэйсбүүк хуудсанд хандаарай. Хүүхэддээ цээжлүүлж болох сонирхолтой оньсогоос жишээ татвал:
Босговол борхон ботго
Эргүүлбэл эмнэг даага
Хэвтүүбэл хөөрхөн хурга
Хөмөрвөл хөх ишиг
тэр юу вэ? /шагай/
Ганган нуурын шувуу
Жингийн нуурын усыг уугаад
Уудам цагаан талаар
Урагш хойшоо гүйнэ. /бийр бэх/
Улиаснаас
Улавч өлгөөтэй /туулайн чих/
Хувилбар: Хусанд
Хуруувч өлгөөтэй /туулайн чих/
Алиа лам
Аягаа орхиод зугтаав /туулай босож давхих/
Бутан дотор бур хийнэ
Бурхан ширээ нир хийнэ /туулай босох/
Илжиг шиг чихтэй
Нохой шиг савартай
Ямаа шиг дэвхрэмтгий /чандага/
Мэгэр мэгэр харайцтай
Мэтэр хойноо орхицтой /чандаганы мөр/
Хадан дээр
Хамниган бөөлнө /чандага/
Цагаан ямаа
Цасан далтай /чандага/
Газар доор
Гантай шар тос /тарвага/
Талд
Тагдгар нохой хуцна /тарвага/
Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно /тарвага/
Энгэр хажуу гүйдэлтэй
Эмч ламын суудалтай /тарвага/
Шавар гэрийн оройд
Шалдан хүн чарлана /тарвага хошгирох/
Модон дотуур монцолзоно
Монголд хүрэхээр сэнхэлзэнэ /хэрэм/
Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин /хэрэм/
Монголоос
Модоор нүүв /хэрэм/
Өөлдийн адуу
Өвчүү цагаан /хэрэм/
Алаг цоохор дээлийг чив гэтэл өмсөөд
Агар зандан модыг орой дээрээ шүтээд
Аглаг хангайгаар нутаглах дуртай
Асар гоёмсог авгайг хэн гэж нэрлэх вэ? /буга/
Борогчны толгойд
Бургаас ургана /буга/
Малигар хүүгийн толгойд
Маргад эрдэнэ хатгаатай /буга/
Найгал найгал явдалтай
Найман салаа гөхөлтэй
Зүүдэн зүүдэн явдалтай
Зүүн хойноо хөхөлтэй /буга, зүр/
Хоёр шүрэн салааг толгой дээрээ хатгаж
Хосгүй эрээн хуягийг биендээ өмсөж
Хасын салаа мэт нарийхан дөрвөн хөлтэй
Хад хайрханд гүйхдээ нисэх мэт түргэн /буга/
Арын уулын мод
Аварга байгаад хэврэг
Өврийн уулын мод
Бөгтөр байгаад бөх /бугын эвэр/
Сэтгэр байтлаа
Шантгар /гахай/
Хаяснаа эрсэн шиг эргэлдэнэ
Ханиад хүрсэн шиг шуухитнана /гахай/
Хойд айлын хөвүүд
Хондлой цагаан /гөрөөс/
Хонгоодорын басгад
Хондлой цагаан /гөрөөс/
Хотгойдын адуу
Хондлой цагаан /гөрөөс/
Хээрийн хоёр
Сүүл цагаан
Өвчүү цагаан /гөрөөс, хэрэм/
Галбын говиор нутагтай
Гадсан шовгор малгайтай
Мэнэнгийн говиор нутагтай
Мэтгэр гадсан малгайтай /зээр/
Шил дээр шайван шайван
Шалдан нүцгэн жийвэн жийвэн
Хөдөө хээр хөөвөн хөөвөн
Хөл нүцгэн жийвэн жийвэн /зээр/
Гайхалт нүүр нь улаан боловч гоё биш
Гар уран боловч үйлдвэрлэлд олдой
Гадар хувцас нь бүтэн боловч
Суудал нь цоорхой
Газар орныг нь ажиглавал нэрийдэхэд бэрх /самж/
Гайхамшигт нүүр нь улаан боловч гоё бус
Гар уран боловч ажилд бүтэмжгүй
Гадар хувцас нь бүтэн боловч суудал цоорхой
Газар холын гайхал чөтгөр, нэрлэхэд бэрх /самж/
Гайхамшигт нүүр улаан гэвч гуа биш
Гар хуруу түргэн боловч үйл ажилд олдой
Газар орныг асуувал нэрлэхэд бэрх
Гагцхүү бөгс нь онгорхой /самж/
Бөхийн зогсвол хүн шиг
Бөгцийн суувал нохой шиг/сармагчин/
Махчин амьтдын зүйл
Ах нь айлгадаг хар
Дундах нь дугуйрдаг хар
Дүү нь дүүлдэг хар /баавгай, нохой, хэрэм/
Газар доор галтан
Гал шар нэртэн
Буруу гэртэн
Бузгай санаатан /баавгай/
Газар дор
Гандан багш /ичсэн баавгай/
Нүүлийн цаана
Нүгэлтэй чөтгөр
Нүд амандаа
Галтай чөтгөр /баавгай/
Ах нь арлан тарлан
Дүү нь түүдэг хөх
Дундах нь дурдан шар
Отгон нь оготор бор /бар, чоно, үнэг, туулай/
Буруу ташаа суудалтай
Бурхан ламын байдалтай
Тэнгэрийн цолмон нүдтэй
Тэмээн халиун зүстэй /бар/
Уул хаданд орших оронтой
Араатан олондоо ван нэртэй /бар/
Хүр хүр дуутай
Хүрэн эрээн биетэй
Гал шар нүдтэй
Галзуу хурц зантай /бар/
Алтан шаргал биетэй
Алиа шалиг ааштай
Заль мэх ихтэй
Зайдуу хөндийд нутагтай /үнэг/
Манай хааны хүү
Өвөлд нь мөнгөн малгайтай
Зунд нь шүрэн малгайтай /бугын эвэр/
Өвөл ургаж явна
Зундаа өмхөрч явна /бугын эвэр/
Хувилбар: Өвөлдөө ургана
Зундаа унана /бугын эвэр/
Хан уулын хаданд
Хангай уулын мод ургана /бугын эвэр/
Тэнгэрийн хаан
Титэмээ гээлээ /буга эврээ хаях/
Хувилбар: Хаан
Хайчаа гээв /буга эврээ хаях/
Гээгээгүй байж эрдэг
Гэмтээгүй байж ёолдог /гахай/
Бур бур гүйдэлтэй
Буж торгон дээлтэй /үнэг/
Ганган хүүхэн
Ганцаар явах заяатай /үнэг/
Гуунд
Гуулин шанага /үнэг/
Жалга уруудаад жийвэнхэн
Жавар сөрөөд сийвэнхэн /үнэг/
Зул шархан биетэй
Зургаан хар тэмдэгтэй /үнэг/
Хувилбар: Зуун шар
Зургаан хар /үнэг/
Хувилбар: Зууван улаан
Зургаан хартай /үнэг/
Лав лав явдалтай
Лам шар дээлтэй
Суг суг явдалтай
Сухай шар дээлтэй /үнэг/
Хувилбар: Нам нам гүйдэлтэй
Навчин шар дээлтэй /үнэг/
Мөнгөн дээжит
Алтан уурга чирнэ /үнэг/
Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар /жилийн дөрвөн улирал/
Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан /жилийн дөрвөн улирал/
Хувилбар: Ээж энхрий сайхан
Аав ярдаг хэрдэг
Хүү зожиг жоорхой
Хүүхэн эрхэм жаргал /зун, өвөл, хавар, намар/
Хувилбар: Эцэг нь залхуу
Эх нь хатуу
Хүүхэн нь чанга
Хүү нь савсаг /жилийн дөрвөн улирал/
Өег цатгалан аав
Хатуу хахир ээж /зун, хавар/
Агар зандан мод
Арван хоёр мөчиртэй
Мөчир бүр нь гучин навчтай
Навчны дээд тал нь шар
Доод тал нь хар /жил,сар, өдөр, шөнө/
Алсаас ирсэн
Арвин даавууг
Алдалж үзэхэд арван хоёр
Амлаж үзэхэд
Гурван зуун жар /жил, сар, хоног/
Бэлгэнд ирсэн
Бэл цагаан хадаг
Алдалж үзвэл арван хоёр
Амлаж үзвэл
Гурван зуун жаран тав /жил, сар, хоног/
Алтан мөнгөн шуурга
Арван хоёр түлхүүртэй /жил, сар/
Агар зандан мод
Арван хоёр салаатай
Арван хоёр салаа нь
Гуч, гучин навчтай /жил, сар, хоног/
Хувилбар: Агар зандан модон
Арван хоёр салаатай
Арван хоёр салаа нь
Гурван зуун жаран бор гоцойтой /жил, сар, хоног/
Арван хоёр бүргэд
Тавин хоёр алагтуу
Нэг өндөг дарав /сар, долоо хоног, жил/
Асар их тэрэг
Арван хоёр дугуйтай
Гурван зуун жаран хигээстэй /жил, сар, хоног/
Баруун талаас ирсэн
Бат цагаан авдар
Гурав гурван дайлаастай
Гуч, гучин хадаастай /жил, улирал, сар/
Барцдын гурван даваа
Навчин гурван цэцэг
Баян гурван хангай
Хүйтэн гурван хөндий /хавар, зун, намар, өвөл/
Бат цагаан байшин
Гурван зуун жаран таван хадаастай
Арван хоёр өрөөтэй
Гучин цонхтой /жил, сар, хоног/
Хувилбар: Нэг жан байшин
Дөрвөн хаалгатай
Арван хоёр цонхтой
Гурван зуун жаран хадаастай /жил, улирал, сар, хоног/
Дөрвөлжин улаан байшин
Дөрвөн талдаа
Гурав гурван цонхтой
Гуч, гучин хадаастай /жил, улирал, сар/
Гоё гурван ноён
Гол шиг гурван хатан
Хэцүү гурван түшмэл
Хэрдэг гурван албат /Жилийн дөрвөн улирал/
Гурван ноён жаргалтайхан
Гурван хиа гундуухан
Гурван түшмэл хатуухан
Гурван аягач харамчхан /зун, намар, өвөл, хавар/
Гунхсан гурван хүүхэн
Гунирхсан гурван хар хүү
Хэцүү гурван чавганц
Хэдэр гурван өвгөн /жилийн дөрвөн улирал/
Гурван зуун жаран банзаар
Арван хоёр өрөөтэй
Дөрвөн цонхтой
Хоёр яндантай байшин
Яаж барих вэ? /жил, сар, улирал, хагас жил/
Гүн гурван нуур
Агьт гурван хөндий
Хадат гурван даваа
Цээл гурван говь /жилийн дөрвөн улирал/
Гүртэн хааны
Тарган хүү
Тарчиг хүү
Жаргалт хүү
Энэ дөрвөн хүү
Гурав гурван баатартай
Гуч гучин цэрэгтэй
Цэрэг бүхэн
Арван хоёр цагаан
Арван хоёр хар мөстэй /жилийн дөрвөн улирал/
Давах гурван даваа
Зүтгэх гурван шил
Ээрэм гурван тал
Жимст гурван мод /жилийн дөрвөн улирал/
Давхар гурван даваа
Дахиад гурван даваа
Баян гурван төхөм
Хүйтэн гурван хангай /Жилийн дөрвөн улирал/
Долоон ах дүү
Нэр нь ондоо, нас нь адил /долоон гариг/
Дөөтийн их өргөө
Дөрвөн том хаалгатай
Арван хоёр цоожтой
Гурван зуун жаран түлхүүртэй /улирал, сар хоног/
Дун цагаан
Хар бараан
Хурц ногоон
Хонгор шар /өвөл, хавар, зун, намар/
Хувилбар: Хар бараан
Нов ногоон
Хонгор шар
Цав цагаан /жилийн дөрвөн улирал/
Хатуу цагаан
Хашин саарал
Урт улаан
Урьхан хонгор /жилийн дөрвөн улирал/
Дэн сайхан буга
Дэвэл сайхан харцага
Тун сайхан тураг
Туранхай цагаан ооно /жилийн дөрвөн улирал/
Зэрэглэн гурван тал
Жимст гурван нуруу
Хөхрөгч гурван гүвээ
Хөндлөн гурван даваа /жилийн дөрвөн улирал/
Идэм гурван даваа
Баян гурван овоо
Мөст гурван хөндий
Цэцэгт гурван тал /жилийн дөрвөн улирал/
Найрт гурван булаг
Навчит гурван цэцэг
Цаст гурван даваа
Цэнгэлт гурван даваа /жилийн дөрвөн улирал/
Нам гурван даваа
Нахиу гурван даваа
Хэц гурван даваа
Хэцүү гурван даваа /жилийн дөрвөн улирал/
Нарт гурван хөндий
Навчит гурван хөндий
Жаргалант гурван хөндий
Жаварт гурван хөндий /жилийн дөрвөн улирал/
Торхон дото тос ус хоёр /өндөг/
Ах дүү тав нэг ижил нэртэй. Өндөр нам биетай /гар хөлийн хуруу/
Цондгор гэдэстэй, цоровгор уруултай, өрөөсөн чихтэй өглөгч зантай /ваар/
Хөх торгон дээл, цагаан торгон хээтэй /тэнгэр од/
Хөлгүй байж явдаг, нүдгүй байж уйлдаг /үүл, бороо/
Хар хурга, ясан бөөртэй /мойл/
Нирваан гэдэг голын эхэнд
Нэг их улиас ургажээ
Түүнээс арван хоёр ац гарч
Арван хоёр ацаас
Гурван зуун жаран навч гарч /Жил сар хоног/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт