ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    20 минутын дотор нуруу, өвдөг, ташааны өвчнөөс салах хөлийн дасгалууд

    Хүний эрүүл мэндэд тулгуур эрхтэний үзүүлэх нөлөө их биш ч таны хөлнөөс илүү ачаалалтай эрхтэн гэж үгүй. Тийм ч учраас хөлөө зөв арчилж суртал нуруу, өвдөг, ташааны өвчнөөс айхгүй байж болно. Уншигч танд хөлийг амраах, өвчин зовиураас сэргийлэх, биеийн тэнцвэрийг нэмэгдүүлэх тустай дасгалуудыг танилцуулж байна.

    Хөлийн хуруундаа даралт өгөх

    Хүний биеийн бусад хэсгийн адилаар дасгал хийхийнхээ өмнө та хөлийн хурууныхаа булчинг зөв аргаар халааж хэвшээрэй. Хөлийн хуруун дээрээ зосгох нь хөлийн улыг халаах бага хүчтэй дасгал юм. Түүнчлэн ийм хөдөлгөөн таны хөлийг амраана. Цэх зогсоод, өвдгөө үл ялиг нугална. Дараа нь хөлийн хуруун дээрээ зогсоод гурав хүртэл тоолоорой. Голдоо бага зэрэг завсарлаж өдөрт гурван удаа 10 тоогоор хийгээрэй.

    Хөлийн хуруун дээрээ алхах

    Хөлийнхөө хуруун дээр алхах зөвхөн бүжгэн жүжигчдийн дасгал гэж үү? Ингэж алхаснаар хөлийн хурууны булчин чангарч, хөлийн өсгийний эргэн тойрон дахь булчин, шөрмөсийг ч сунгана. Хөлийн хуруун дээрээ алхах дасгал хийхийн тулд хуруун дээрээ зогсоод урагшаа 20 секунд орчим алхаарай. Ингэж алхасныхаа дараа 10-15 секунд амраад дахин таван удаа давтана.

    Жич: Өдөрт хоёр удаа хийнэ.

    Хөлийн шагайгаа тойргоор эргүүлэх

    Хөлийн шагай хөдөлгөөнтэй, уян хатан байх таны бодсоноос ч чухал. Таны шагай хөдөлгөөн муутай, хөшүүн бол биеийн бусад хэсэгт нөлөөлдөг. Хөлийн шагай нь хөшүүн хүний ташаа, нуруу, өвдгөөр өвддөг байх талтай. Шагайгаа тойргоор эргүүлэхийн тулд газарт дээшээ харж хэвтээд нэг хөлөө толгойгоо давуулна. Толгойгоо давуулсан хөлөө шагайгаар нь цагийн зүүний дагуу 10 удаа эргүүлнэ. Тэгээд цагийн зүүний эсрэг 10 удаа эргүүлнэ. Хөлөө солбиж энэ үйлдлээ давтана.

    Резинтэй дасгал

    Энэ дасгалыг хийснээр хөлний хүрэхэд ажиллуулахад хэцүү булчингууд хөдөлгөөнд ордог. Ийм булчингууд тэнцвэрээ олоход чухал үүрэгтэй байдаг. Эдгээр булчинг хөгжүүлбэл аливаа бэртэл гэмтлээс сэргийлэх сайн талтай. Энэ дасгалыг хийхэд танд резин хэрэгтэй. Газар суугаад нэг хөлөө урагш жийнэ. Дараа нь дасгалын зориулалттай резинээ сандалнаас эсвэл орны толгойноос уяад нөгөө үзүүрийг нь хөлийнхөө өлмийд уяна. Газар суусан хэвээрээ хөлөө татаж хойшоо ухарна. Резин татагдаж харвахын өмнөхөн суллана. Хөлөө арагшаа жийж тав тоолоод хөлөө буулгаж, энэ хөдөлгөөнөө 10 удаа давтана.

    Хөлийнхөө хуруугаар харандаа түүх

    Хөлийнхөө хуруугаар харандаа түүх хөгжилтэй, хаана ч хийж болох дасгал. Хөлийнхөө хуруугаар харандаа хавчаад дээш өргөж 10 секунд бариад буулгана. Хоёр хөлөндөө тус бүр таван удаа давтаарай.

    Танд танилцуулсан хөлийн дасгалыг хийхэд 20 минут л хангалттай. Та дасгалаа 2-3 хоноод нэг удаа хийвэл үр дүнтэй.

    Ядралтын эсрэг anti-fatigue технологтой улавч

    Энэхүү онцгой улавч нь анхандаа бүтэн өдөржин хөл дөөрөө зогсож ажилладаг хүмүүст зориулагдан бүтээгдэж байж ээ. Технолог нь маш нарийн ба хэвэнд оруулан цутгасан хөөсөнцөр материалаар хийгддэг, хэвтүүлэн тавьсан гёометрийн конус хэлбэртэй улавч юм. Ийм хэлбэртэй болсноороо anti-fatigue улавч нь шахагдсан дариудаа иргэн ойлт өгч, алхахад зарцуулагдсан энергийг буцаан олгох чадвартай болсон юм. Энэхүү технологийн дэвшилээр хийгдсэн онцгой гутлын улавчийг одоогоор Тимберланд тэргүүтэй цөөн тооны топ гутлын брендүүд бүтээгдхүүндээ ашиглаж байгаа.

    Хаяг:

    • Наран Молл Худалдааны төвийн 2-р давхарт
    • Наран Плаза Худалдааны төвийн 1-р давхарт
    • Улсын Их Дэлгүүрийн 3-р давхарт
    • Наран Пойнт Худалдааны төв, Хувьсгалчдын гудамж Сүхбаатар Дүүрэг
    • Эрдэнэт Хот Баян Худалдааны төв 5-р давхарт

    Утас: 976-70136918

    Фэйсбүүк хуудас

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй