АНУ-ын Нью-Йорк мужийн жишээн дээр олон улсад цэвэрлэх байгууламж ямар байдалтай байгааг авч үзье.
15 сая хүнтэй тус мужийн хэмжээнд нийтдээ 600 цэвэрлэх байгууламж ажиллаж байна.
Эдгээрийн 14 нь өдөрт 1.3 тэрбум галлон бохир ус боловсруулах өндөр хүчин чадалтай байгууламж бол үлдсэн жижиг станцууд нийлээд өдөрт 100 мянган галлон ус цэвэршүүлж байна.
1972 онд АНУ-д цэвэр усны хууль батлагдан гарснаар цэвэрлэх байгууламжинд өндөр ач холбогдол өгөх болж 1970-1980 оны хооронд Нью-Йорк мужийн усны чанар сайжирч эхэлжээ.
Харамсалтай нь цэвэрлэх байгууламжинд зарцуулдаг төсөв буурч, засвар үйлчилгээ багасахын хэрээр 30-40 жилийн насжилттай цэвэрлэх байгууламжууд бохир усыг өмнөх шигээ цэвэршүүлэхээ больсон байна.
Үүгээр ч зогсохгүй бохир ус дамжуулах шугам хоолойг 60 жил ашиглах ёстой байдаг ч аль хэдийн энэ хугацаа хэтэрсэн байна.
Сүүлийн жилүүдэд мужийн хэд хэдэн байгууллага цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч, 432 сая ам.доллар зарцуулах болсон байна.
Энэ хөрөнгөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжуудын засвар үйлчилгээг сайжруулах, шинээр хөрөнгө оруулалт хийх, усны нөөцийг хамгаалах, эрчим хүчний хэмнэлттэй горимт шилжих, шинэ технологи, ялангуяа эко дэд бүтэц хөгжүүлэх зэрэг чиглэлээр ажиллах болсон байна.
Өөрөөр хэлбэл шинээр цэвэрлэх байгууламж барихын оронд одоогийн байгууламжаа эко болгож өөрчлөхийг эрмэлзэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт