Гэртээ тариалан эрхлэх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа Опком компанийн Farm Cube хэмээх усанд ургадаг хүнсний ногоо тарих зориулалттай бүрэн автомат, ухаалаг төхөөрөмжийг гаргажээ.
Та тарих ургамлынхаа үрийг энэ автомат төхөөрөмжинд хийх бөгөөд ногоо ургаж, хурааж авах хүртэлх бүх үйл явцыг компьютер удирдана.
Ямар ургамал тарихаас шалтгаалж агаарын дулаан, чийгшил, усалгаа, гэрэл ямар байх гээд шаардлагатай бүхнийг компьютер тооцоолох юм.
Ургац авах хамгийн наад талын хугацаа нь зургаан долоо хоног.
Ямар ургамал тарьсан бэ гэдгээс шалтгаалж нэг удаад 100-200 ширхэгийг хураах боломжтой.
Усыг л гэхэд хэт ягаан туяагаар ариутгадаг болохоор эндээс гарсан ногоогоо угаахгүй идэж болно.
Гэрээсээ удаан хугацаанд хол явсан ч интернет програмын тусламжтайгаар хүнсний ногоогоо арчлах боломжтой.
Усны хүчил шүлтийн түвшин ямар байгаа, ЛЭД гэрлийг нь яаж тааруулах вэ гэдгийг та камер, мэдрэгч төхөөрөмж ашиглаж хянах боломжтой.
Опком компани мөн нэг дор 2000 ургамал тарих боломжтой төхөөрөмж ч борлуулдаг байна.
Тус компани 1993 оноос үйл ажиллагаа явуулж байгаа энэ хугацаандаа 100 сая ширхэг дижитал камер, 40 сая ширхэг лазерын гэрэл худалджээ.
Япон, Тайван, Хятадад тус компанийн шинийг санаачлагчид ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд ухаалаг орон сууц төсөл хэрэгжүүлж ухаалаг, энгийн, эдийн засагт хэмнэлттэй гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн жишээ нь л гэртээ хүнсний ногоо тариалах боломжтой ухаалаг инкубатор юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт