Улстөрч У.Хүрэлсүхийн ахалсан “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт өнгөрсөн бямба гарагт Тусгаар тогтнолын ордны Их танхимд боллоо. У.Хүрэлсүхийг хамтлагтай болсон гэх мэдээллийг хүмүүс гайхаж хүлээн авсан шигээ тоглолтыг нь нэлээд сонирхсон бололтой 800 хүний суудалтай танхим дүүрэн үзэгчтэй байсан юм. Түүний тоглолтыг С.Баяр, С.Бямбабацогт, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Сү.Батболд Б.Бат-Эрдэнэ зэрэг МАН-ын нэлээд олон улстөрч гэр бүлийн хамт ирж үзнэ билээ.
У.Хүрэлсүхийн тоглолтод “Чингис хаан”-хамтлагийн Б.Жаргалсайхан, “Анд нөхдийн дуу”, “Хундагаа өргөе” дуунуудаараа ая барьсан бол Т.Ариунаа болон дуучин Наран нар амьд хөгжмийн гайхамшиг дор хоолойн чадлаа гайхуулсан.
“Бүх улстөрч уул уурхай, барилга руу хошуурч байхад У.Хүрэлсүх урлаг руу орж байгаа нь түүнийг хэн бэ гэдгийг харуулна” гэж Жагаа гавьяат хамтлагийн ахлагчийг тоглолтын эхэнд магтаад авсан. Харин Хүрэлсүхийн хэлснээр хамтлаг байгуулах нь түүний бүр хар багын мөрөөдөл байсан гэсэн. Мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байгаа гэдгээ тэрээр энэ үеэр хэлээд авна лээ.
Тоглолт У.Хүрэлсүхийн үг, Хүрэлбаатарын ая Андууд дуугаар хаалтаа хийлээ.
Хамтлагийн ахлагч У.Хүрэлсүх
Хамтлагийн басс гитарчин Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян
Бөмбөрчин Цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав
Хамтлагийн уран сайхны удирдаач “Айзам” хамтлагийн Хүрэлбат, “Рок мангас” Ч.Мөнхсайхан
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт