ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ядуу хүн ч хийж чадах долоон төрлийн өглөг бий

    Хааяа нэг өглөг өгөх нь өглөг бус, үргэлж өгч байвал жинхэнэ өглөг болно. Өглөг өгснийхөө дараа харамсах юмуу, бардамнах бол жинхэнэ өглөг бус, жинхэнэ өглөг бол хүн өөрийн хийсэн үйлдлээ эргэн, хариу бодох бус мартагдах ёстой. Өөрөөр хэлбэл нигүүлсэнгүйн сэтгэлийн үүднээс бусдыг баярлуулж, Гэгээрэх замд хүрэхийг хүсч буй хэрэг. Ертөнц дээр хөрөнгөгүй ядуу хүн ч хийж чадах долоон төрлийн өглөг байдаг.

    1. Биеэ зориулах. Энэ нь биеийн хүчийг үнэлж үнэнч хөдөлмөрлөх
    2. Сэтгэлээ зориулах. Орчны хүн амьтан, ямар ч зүйлд туйлын элэгсэг, үнэнч хандах
    3. Нүдээ зориулах. Орчноо тайван амгалан итгэлтэй харцаар харж байх
    4. Нүүрээ зориулах. Байнга дулаахан инээмсэглэж, баясгалантай байх
    5. Үг яриагаа зориулах. Бусдын сэтгэлд нийлэмжтэй, зөөлөн элгэмсэг үгийг хэлж байх
    6. Суудлаа зориулах. Өөрийн суудлыг ядарсан бусдад тавьж өгч байх
    7. Гэр орноо зориулах. Зорьж ирсэн хүмүүсийг орон гэртээ тав тухтай хонуулж өнжүүлэх

    Эдгээрийг өдөр тутмын амьдралдаа хийж гүйцэтгэж байх хэрэгтэй. Гэгээрэхийн тулд нигүүлсэнгүй болох чухал. Нигүүлсэнгүй гэдэг нь шуналаас зайлсхийж сэтгэлээ номхотгох, энэрэн хайрлах сэтгэл нь уурлахаа больж амгалан байх, баясах сэтгэл нь зовлон зүдгүүрийг арилгана. Аймшиггүй байна гэдэг нь ямар нэгэн буянт үйлийн төлөө зоригтой, тэвчээртэй байхыг хэлнэ. Хүмүүсийг баярлуулж, тэдэнд аз жаргалыг өгч, хэнийг ч ялгалгүй адилхан хандана гэдэг бол агуу их нигүүлсэнгүй, их амгалан, их баяр баясгалан юм.

    Эх сурвалж: Buddha.mn

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй