ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүндэрсэн хүүхдүүдийн дархлааг сэргээх зорилготой эм бэлдмэл иржээ

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн бямба гарагт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж зарим үүрэг даалгаврыг өгсөн юм. Энэ үед Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа улаанбурхан өвчний сэдвээр олон мэдээлэл өгснөөс зарим онцлох мэдээллийг хүргэж байна. 

    • Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас 948 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэж, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан улаанбурхны нэмэлт вакцин захиалсан. Мөнгө шилжсэн учраас захиалга энэ оны тавдугаар сарын 1 гэхэд орж ирнэ.
    • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар зөвшөөрөгдсөн үйлдвэрээс авч байгаа.
    • Энэ нэмэлт вакцинд 18-30 насныхныг хамруулах зорилт тавьсан, гэхдээ хамрагдахыг хүссэн иргэдэд нээлттэй байх болно. Харин товлолын болон голомтод хийх вакцин тасраагүй, хуваарийн дагуу хийгдэж байгаа гэв.
    • Хүндэрч ирж байгаа хүүхдүүдийн дархлааг сэргээх, эмчлэх зорилгоор иммуноглобулин ж, вантаксим зэрэг эм захиалгын дагуу ирсэн зэрэг мэдээллийг өгчээ. 

    Улмаар Хүүхдийн дархлааг дэмжих, сэргээх, эмчлэх зорилго бүхий эм хэчнээн шаардлагатай байгааг даваа гаригийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх, захиалгаар орж ирсэн тоног төхөөрөмжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд яаралтай нийлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн 0-8 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг гэрээр нь явж, хянах тогтолцоонд долдугаар сарын 1 хүртэл шилжих  арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын яам болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгоод ийм насны хүүхдээ өрхийн болон Эрүүл мэндийн төвд аваачих хэрэггүй, гэрээр нь очиж эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ гэдэг мэдээллийг ээж, аавуудад хүргэх нь зүйтэй гэлээ.

    Мэдээллийн эх сурвалж: Zasag.mn 

    Дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн эхээр нь үзэх холбоос: энд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй