Сүүлийн үед манайд эрчимтэй хөгжиж буй гимнастикийн нэг төрөл бол аэробик. Өнгөрсөн амралтын өдрөөр аэробикийн УАШТ болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнийг ганцаарчилсан, хос, гурвалсан, багийн, стэп гэсэн төрлөөр таван насны ангилалд зохион байгууллаа. Тэмцээнд 17 байгууллагын 200 гаруй, орон нутгаас Сүхбаатар, Хэнтий, Эрдэнэт, Дархан, Хөвсгөл аймгаас 50 гаруй тамирчин оролцож, улсын аваргын төлөө өрсөлдсөн.
2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт, мөн Азийн аварга баг, өнгөрсөн сард БНСУ-ын Инчёнд болсон олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтнууд хамгийн хүчтэй өрсөлдөгч байв. УАШТ-ээс медаль зүүсэн тамирчид энэ сарын 15-нд ОХУ-ын Эрхүү хотод болох аэробикийн олон улсын тэмцээнд оролцоно. Мөн ирэх онд зохион байгуулах ДАШТ, Азийн наадам, Залуучуудын II олимпод оролцох эрхтэй боллоо.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт