Өнөөдөр дэлхийн 32 оронд 440 цөмийн цахилгаан станц үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн хэдий ч цөмийн цахилгаан станцгүй бүс нутагт цөмийн хаягдал их гарч байна. Учир нь дэлхийн 20 улс оронд уран олборлож байгаа бөгөөд эдгээр орнуудын дийлэнх нь цөмийн
цахилгаан станцгүй байдаг. Цөмийн түүхий эд, үйлдвэр, хэрэглээнээс гарсан хаягдал зэргийг нэг цэгээс нөгөө рүү зөөх урсгал тогтмол явагддаг бөгөөд цөмийн үйлдвэрлэл нэвтэрсэн сүүлийн 60 жилийн хугацаанд дэлхийн хэд хэдэн хэсэгт тусгай үйлдвэрүүд баригдсан байдаг. Энэ үйлдвэр байршлуудын хооронд жилд 20 сая ширхэг цөмийн
хаягдал зөөдөг байна. Ингэхдээ автозам, төмөр зам, усан замыг ашигладаг. Жилд цөмийн түлш хийхэд ашигласан эсвэл өндөр идэвхтэй хаягдал ачсан хөлөг онгоц 300 удаа далайн аялал хийдэг. Хуурай газар, далайд хаягдал ачсан тээврийн хэрэгсэл олонтаа осолдож байсан ч өндөр идэвхтэй материал алдагдаж байсан удаагүй юм байна. АНУ-ын хувьд жил бүр 300 сая ширхэг аюултай материал тээвэрлэдгийн 250 мянга нь цацраг идэвхит хаягдал байдаг. Америкийн цөмийн станцын хаягдал цацраг идэвхит эдгээр бодисыг 125 тонн даацтай торхонд ачиж, төмөр замаар тээвэрлэдэг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт