10 дугаар сарын 26-нд Украины Парламентийн сонгууль болсонтой холбогдуулан эдгээр хүмүүс сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн өөрсдийн удирдагчид болон хууль тогтоох байгууллагын төлөөлөгчдөө сонгохоо ч мэдэгдэж байсан юм.
Энэхүү сонгуульд уул уурхайн инженер Александр Захарченко 81 хувийн саналаар буюу илт давуугаар ялалт байгуулжээ.
Тус сонгуулийн үр дүнг ОХУ-ын зүгээс дэмжиж байгаа бөгөөд Донецкийн бүгд найрамдах улсад туслана гэдгээ ч илэрхийлсэн. Харин Украин дахь барууны талыг баримтлагчид уг сонгуулийн үр дүнг огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгсээр байгаа билээ.
Ийнхүү дотоодод үүссэн хагаралдаанаас болж Украины зүүн нутгуудад зэвсэгт мөргөлдөөн үүсч, эмх замбараагүй байдал ноёлсоор байгаа бөгөөд тус мөргөлдөөнөөс болж 4096 хүн амь насаа алдаад байгаа хэмээн НҮБ-аас мэдэгдэв.
Ямартай ч ОХУ-ыг Украины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, хоёр талын хагаралдааныг зогсоох арга хэмжээ авбал ОХУ-д авсан хориг арга хэмжээнүүдээ цуцлахад бэлэн гэдгээ Европын холбооноос мэдэгдсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт