Улаанбурхан өвчний улмаас нярай хүүхдүүд олноороо эндэж байгаа нь нийгэмд айдас болгоомжлол үүсгээд байна. Тэгвэл эрүүл мэндийн салбар хариуцсан яамнаас энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх гэж байна. Өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамнаас хүүхдийн эндэгдлийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийх болжээ. Тус яамны 204 тоот танхимд 14 цагаас хэвлэлийн хурал болно.
Манай улс улаанбурхны эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онуудад 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин эрс буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан. Гэвч 2015 оны гуравдугаар сараас уг өвчний дэгдэлт гарсан. 2015 оны тавдугаар сард 6 сартайгаас 6 хүртлэх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвчлөл тууштай буурсан ч 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байна. 18-30 насныханд улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулcан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт