ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагаан баавгайн эр 45 кг, эм 30 кг жин алджээ

    Канад улсын Онтарио мужийн засаг захиргаанаас цагаан баавгай идэш тэжээлийн дутмагшлаас улбаалж их хэмжээний жин хаяж байгаа тухай шинэ судалгаа танилцууллаа.

    Цагаан баавгайн гол идэш нь өөх тос, уургаар баялаг далайн нохой байдаг.

    Тэгвэл цагаан баавгайн далайн нохой агнах хугацаа богиноссон нь үржлийн насны эм баавгайд хор хохиролтой тусчээ.

    Цагаан баавгайнууд Канад улсын Онтарио мужийн Хюдсон тохойн дагуух далайн мөсөн дээр ирж ан хийдэг.

    Тэгвэл мөс багасч байгаагаас цагаан баавгайн ан хийх хугацаа 1980-аад оныхоос 30 хоногоор цөөрсөн байна. 

    Мөн 1980-аад онтой харьцуулахад эр баавгай 45 кг, эм баавгай 30 кг жин алджээ.

    Эм баавгай нь эр баавгайнхаа биеийн жингийн талтай тэнцдэг.

    Тиймээс эм баавгайн жин 30 кг буурсан нь бамбаруушуудаа хөхүүлэх, эх өөрөө эрүүл байхад сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэд анхаарууллаа.

    Цаашлаад цагаан баавгайн жин буурсан нь цагаан баавгайн тоо толгой өсөхөд сөргөөр нөлөөлөх талтай.

    Дашрамд сонирхуулахад Канад улсын Онтарио мужийн ойролцоо 900 толгой цагаан баавгай нутагшдаг бөгөөд сүүлийн олон арван жилд тоо толгой нь тогтвортой байгаа юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй