ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хуванцар хайлуулж бензин гаргах боломжтой

    Индонез улсын нийслэл Жакарта хотын иргэд өдөрт 6000 тонн хог хаягдаг. Хогон уул овоо байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул иргэд хогоо дахин ашиглаж эхэлжээ.  Жакарта хотын иргэн, зохион бүтээгч Хамиди скутер унадаг бөгөөд хуванцар савыг хайлуулж шатахуун гаргаж авсан тул дахин шатахуун түгээх станцид очих шаардлагагүй болжээ. Тэрээр өдөрт 25 кг хуванцар шавыг шатааж, шингэн түлш гаргаж авдаг бөгөөд одоохондоо өөрийнхөө шатахууны хэрэгцээг хангаж байгаа ч ирээдүйд үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй явдаг байна. Түүний ярьж байгаагаар хуванцар савыг түүхий нефьтээр хийдэг тул хайлуулснаар шингэн түлш гаргаж авах боломжтой гэнэ.  

    Хуванцар хаягдлыг дизель, газолине, керосине болгож хувиргах энэ туршлагыг Филиппин улсын Полигрин Технологи компани 2012 онд нэвтрүүлж, хогийн цэгээс түүхий эдээ татан үйлдвэрлэл явуулж байна. Хуванцарыг шингэн түлш болгож үйлдвэрлэхийн тулд юун түрүүнд жижиглэж, хатааж, өндөр температурт задалдаг байна. Ингэж гаргаж авсан түлш энгийн түлшнээс 10-20 хувь хямд үнэтэй байдаг гэнэ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй