Дэлхийн зэрлэг байгаль хамгаалах сан, Дэлхийн барын форумаас 2010 онд барын тоо толгой эрс багасч 3200 боллоо хэмээн мэдэгдэж байсан бол өнөөдөр 3690 бол өссөн байна. Зөвхөн Энэтхэг улсад 2014 оны тооллогоор 2226 бар байжээ. Дэлхийн зэрлэг байгальд нутаглаж байгаа барын тоо толгой 4000 шахаж байгаа нь эрдэмтдийн тоолох арга барил, техник технологи сайжирсантай холбоотой юм. 20-р зууны эхэн буюу 1900 онд манай гараг дээр 100 мянган тоо толгой бар байсан бол өнөөдөр дэлхийн 10 гаруй улс оронд 4000 хүрэхгүй бар байгаа нь харамсалтай үйл явдал юм. Бар нутагладаг 13 орны байгаль орчнысайд нар Энэтхэг улсын Нью-Дели хотод чуулж, 2022 он гэхэд барын тоо толгойг 6400-д хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Дэлхийн зэрлэг байгаль хамгаалах сангаас ч барын тоо толгойг өсгөх амархан. Үүний тулд улстөрийн шийдвэр гаргаж, барын нутгийг хамгаалалтанд авч, ан агнуурыг хориглох шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Барыг хамгаалах, тоо толгойг нь өсгөх ажлын хүрээнд барын тоо толгой ОХУ, Энэтхэг, Бутан, Балба зэрэг улс бүсэд өсч байгаа ч Зүүн өмнөд Азийн улс орнуудад эрс буурч, зарим нутагт устжээ. Камбож улсын хувьд барыг нэн ховор гэх ангилалд багтааж, шинээр нутагшуулах ажил эхлүүлсэн бол Индонез улсад ч ой модны хомсдолоос улбаалж барын тоо толгой хурдацтай буурч байна. Цаасны гол түүхий эд дал мод тариалах зорилгоор ойг устгаж байгаа нь барын тоо толгой цөөрч, дархан цаазат амьтдын жагсаалтанд ороход хүргэжээ.
2014 оны тоон мэдээллээр Энэтхэг улсад хамгийн их буюу 2226, ОХУ-д 433, Индонез улсад 371, Малайз улсад 250, Балба улсад 198, Тайландад 189, Бангладеш улсад 106, Бутанд 103 бар тоологджээ. Үүний зэрэгцээ Камбож улсад бар огт байхгүй, Лаос улсад хоёр, БНХАУ-д долоо, Вьетнам улсад 5 хүрэхгүй толгой бар тоологдсон харамсалтай дүн гарчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт