ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АН-ын Ц.Оюундарь мэдээлэл хийлээ

    АН-ынхан Удирдах ажилтны зөвлөгөөнөө үдээс өмнө хийсэн.  Тэднийг энэ зөвлөгөөнөөрөө намын ҮЗХ-аа хэзээ хийх болон сүүлийн үеийн асуудлаар улстөрийн хэл ам дагуулса насуудлуудын талаар хэлэлцэж тодорхой ойлголцолд хүрэх байх гэсэн таамаг байсан. Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь энэ зөвлөгөөн дээрх асудлуудтай хамааралгүй төлөвлөгөөт ажил  байсан гэлээ.

    Тэрээр  “2005 оны улстөрийн намуудын тухай хуулийн дагуу Ардчилсан нам бүх аймаг, дүүрэг, сумдад намын нэгжээ байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн Удирдах ажилтны зөвлөгөөнд 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн АН-ын дарга төлөөллүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд оролцон хуралдаж байна. Энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөн бол төлөвлөгөөт ажил. Өнгөрсөн хавар, зун, намрын турш 84 суманд ажиллаж, сумын чуулган хийсэн. Энэхүү чуулгануудад 10 гаруй мянган гишүүд оролцож, төлөвлөгөөт сургалтуудад хамрагдаж, хэлэцүүлэг өрнүүлсэн. Сумдын чуулганаар бүх нэгжийн удирдлагууд нүүр нүүрээ харж уулзацгаая, асуудлаа ярилцая, туршлагаа хуваалцая гэдэг санал ихээр гарсан. Тиймээс сумдын чуулганы хаалт болгож, энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

    Зөвлөгөөнд намын анхан болон дунд шатны удирдлагууд идэвхитэй оролцож байна. Харин намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ирц төдийлэн хангалтгүй байна. Оролцож байгаа төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүдийг оролцуулах шаардлагыг ихээр тавьж байна” хэмээн мэдэгдэв.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй