ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нэгдүгээр цэцэрлэг газраа дээрэмдүүлээгүй

    Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажилд энэ сарын 8-ны өдөр эхэлжээ. Нийслэлийн 1,578,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой, 240 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга барьж ирэх намар ашиглалтанд өгнө. Тус өргөтгөлийн барилгыг Happy Buildiing ХХК барихаар шалгарсан бөгөөд баасан гарагт шаваа тавьжээ. Гэтэл олон нийтийн сүлжээгээр “Нэгдүгээр цэцэрлэгийн газрыг дээрэмдлээ”, “Ойролцоох байрны оршин суугчдын нарыг халхалж орон сууц барих гэлээ” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Одоогийн байдлаар Нэгдүгээр цэцэрлэгт Сүхбаатар дүүргийн 4,5-р хорооны сургуулийн өмнөх насны 160 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Ирэх намраас дахин 240 хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой болно. Happy Buildiing ХХК өргөтгөл цэцэрлэгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-нд хүлээлгэн өгөх болсон бөгөөд сургалтын таатай орчин бүрдэж сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг бүрэн хамруулах боломж нөхцөл бүрдэх юм.

    Эх сурвалж: www.hiub.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй