ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэг 150 хүүхдийн ортой өргөтгөлтэй болно

    Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын 1,578,0 тэрбум төгрөгөөр барих ажил өнөөдөр эхэлж шаваа тавьж байна. Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, цэцэрлэгийн эрхлэгч А.Нарангэрэл, HAPPY BUILDING ХХК-ны захирал В.Отгонбаатар болоод холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тус цэцэрлэг нь Улсын бага хурлын шийдвэрээр 1930 онд Ханддорж Чин Вангийн хашаанд 2 бүлэг 50 хүүхэд 7 ажилчинтайгаар анх нээгдэж байсан. Одоогийн 4 бүлэг 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн зориулалтын байрандаа 1959 онд шилжин суурьшиж үйл ажиллагаагаа 86 дах жилдээ явуулж байна.  Одоогийн байдлаар дүүргийн 4,5-р хорооны сургуулийн өмнөх насны 160 гаруй хүүхдийг хамран сургуулийн өмнөх боловсролыг олгож байгаа бөгөөд өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 9 дүгээр сарын 25-нд хүлээлгэн өгсөнөөр сургалтын таатай орчин бүрдэж сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг бүрэн хамруулах боломж нөхцөл бүрдэх юм.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй