Түргэн буцалдаг, цахилгаан тогоонд буцалж байгаа халуун цайнд түлэгдсэн С.Ариунзаяа охинд туслахыг уриалж байна. Энэ жил хоёр нас долоон сартай С.Ариунзаяа өнгөрсөн оны 10-р сард халуун тогоотой цайнд түлэгдэж, улмаар Түлэнхийн төвд гурван ч удаа мэс засалд оржээ. Охины бие 35 хувийн түлэгдэлтэй, эмч нар гуравдугаар зэргийн хүнд түлэгдэл гэж үзсэн байна. Та бүхний харж байгаагаар гурван удаагийн мэс заслын дараа охины хөл ийм янзтай эдгэжээ. Манай улсад хиймэл арьс нөхөх мэс засал хийдэггүй учраас охиныг БНСУ-д мэс засалд оруулахыг эмч нар зөвлөсөн байна. Гэхдээ яг одоо хэрэглэж байгаа тосон түрхлэгийг нэг сар гаруй хугацаандаа тууштай түрхээд охины арьс хэр төлжихөөс дахин мэс засалд оруулах эсэх нь хамаарах юм байна. Охины ээжтэй утсаар холбогдоход С.Ариунзаяа охины нэг хөл татсан, явж чадахгүй, 39-40 хэм хүртэл байнгын халуунтай, өдөрт 100 мянга орчим төгрөгийн тосон түрхлэг хэрэглэж байна гэлээ. Мөн миний охиныг хөл дээрээ босоход туслаач гэж хүссэнийг уламжилж байна. Иймээс уншигч та С.Ариунзаяа охинд туслахыг хүсвэл охины ээж Г.Цэвэгжавтай 86191351 дугаарын утсаар холбогдоно уу. С.Ариунзаяа охин эцэг эх, хоёр сартай дүүгийн хамтаар СБД-ийн 18-р хороонд оршин суудаг байна.
Жич: HIUB.mn сайт хүүхдийн эрхийг хүндэтгэн, сэтгүүл зүйн ёс зүйг баримталж охины царай, биеийн тодорхой хэсгүүдийг харуулахгүйгээр энэ мэдээллийг түгээж байна. Та бүхнийг ч энэ жишгийг дагахыг уриалж байна.
Эх сурвалж: www.hiub.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт