Баруун-Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замыг өнөөдөр албан ёсоор нээлээ.
Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь 87.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хоёр төсөл арга хэмжээнээс бүрдсэн бөгөөд “Чингис” бондоос 72.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Энэхүү 177.9 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгч “Арж капитал” ХХК 132.6 км, “Түм арвижих” ХХК 45.3 км авто замыг барьсан бол “Эм Ай Эл” ХХК, “Ар Си Эс Си” ХХК-иуд хяналтын зөвлөхөөр ажиллажээ.
Сүхбаатар аймгийг нийслэл хоттой холбох авто замын томоохон бүтээн байгуулалтын ажилд 650 гаруй инженер техникийн ажилчид болон мэргэжилтэн, туслах ажилчид ажиллаж, 300 гаруй машин механизм, тоног төхөөрөмж ашигласан байна.
Авто замын хөдөлгөөний нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт