Их Британи, Беларусын их сургуулийн эрдэмтэд Чернобил орчмын бор гөрөөс, хандгай, зэрлэг гахай, чоно зэрэг амьтдыг агаараас тоолсон өгөгдөлд шинжилгээ хийсэн байна. Мөн өвлийн улиралд цасан дээр гарсан амьтдын мөрөөр хичнээн өөр төрлийн хөхтөн амьтан байгааг тогтоож, мөрөнд хэр хэмжээтэй цацраг идэвхит бодис үлдсэнийг хэмжжээ. Профессор Смитийн дүгнэснээр Чернобилийн ойр нутаглаж байгаа амьтдын тоо толгой цацрагийн бохирдолгүй ойролцоох дархан цаазат газарт нутагладаг ан амьтдын тоотой ижил байгаа юм. Нэн ялангуяа чонын тоо толгой хамгийн ойрын дархан цаазат газрын чононы тооноос долоо дахин их болжээ. Чернобилийн эргэн тойрон 30 кмт хүн амьдардаггүй. Тийм ч учраас хүн байхгүй байхад байгальд ямар өөрчлөлт гарч болохыг энэ жишээнээс харах боломжтой.
Гэхдээ энэ судалгаанд хөхтөн амьтдын тоо толгойг авч үзсэнээс цөмийн станцын ослоос үүдэлтэй цацраг идэвхит бодис амьтдын эрүүл мэнд, удамшилд яаж нөлөөлснийг судлаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь том хэмжээтэй эдгээр хөхтөн амьтад ан агнуурт өртөж, хүний үйл ажиллагаа тоо толгойд нь хүчтэй нөлөө үзүүлдэг юм. Харин Чернобилийн цацрагийн бохирдол амьтдад хэрхэн нөлөөлж байгаа талаар АНУ-ын Өмнөд Каролинийн их сургуулийн профессор Тим Муссе шувууны жишээн дээр судалж байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт